7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 16:44:34
Нүүр хуудасМэдээХөвсгөл аймагт сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу маргааш гарна

Хөвсгөл аймагт сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу маргааш гарна

Энэ сарын 10-нд Хөвсгөл аймагт Коронавирусний халдварын сэжигтэй 1 хүнийг Халдвартын эмнэлэгт тусгаарлан тандалт хийж эхлээд байна. Тус иргэнээс шинжилгээ авч Халдвар судлалын үндэсний төв рүү илгээсэн бөгөөд шинжилгээний хариу 02-р сарын 12-нд буюу Лхагва гарагт гарах юм. Тус иргэн нь Гашуунсухайт боомт орчимд 14 хоног тусгаарлагдаж байгаад Монголд 1 сарын 28- нд ирсэн ажээ.  

Хөвсгөл аймагт бүртгэгдээд буй энэхүү сэжигтэй тохиолдол нь өвчлөл гэж оношлогдоогүй байгаа учраас иргэд та бүхнийг тайван байж эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа ариутгаж байхыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН