Өнөөдөр 12:00 цагт МАН-ын Хяналтын хороо хуралдаж Ц.Анандбазарыг МАН-аас нь түтгэлзүүлэх эсвэл хөөх асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
Харин одоогоор Ц.Анандбазарын хохирогч гэгдээд буй хүмүүсийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Түүнийг “Охид эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтанд оруулсан хэрэгт холбогдсон талаар өөрөө түтгэлзээд шалгуулахгүй бол намаас нь түтгэлзүүлэх болно хэмээн МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн юм.