Улаанбаатар хотод энэ сарын 11-23-нийг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Эдгээр өдрүүдэд нийслэлийг цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэнийг 500 000, аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэж НОК-оос анхааруулж байна.