Нүүр хуудасМэдээЯруу найрагч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцож 3,3 жилийн ял оноолоо

Яруу найрагч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцож 3,3 жилийн ял оноолоо

“Тв4” телевизийн сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Д.Дөлгөөн нар өнгөрсөн оны зургадугаар сард ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн ноцтой осолд орж, харамсалтайгаар амь насаа алдсан. 

Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан яруу найрагч Д.Галсансүхэд холбогдох хэргийг 2021 оны 02-р сарын 08-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүхээс түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь нас хохироосон гэмт хэрэгт буруутгаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, 3.3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрийг  гаргалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН