УБЦТС ТӨХК нь ухаалаг тоолуураар 100 хувь хангагдаад байгаа Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд болон Налайх, Зуунмод төвүүдийн хэрэглэгчдийн сар тутмын тоолуурын заалтыг бичих, төлбөр цуглуулах, авлага барагдуулах ажиллагаа 2026 оны наймдугаар сараас эхлэн нэгдсэн 1 циклд шилжжээ.
Хэрэглэгчдийн хувьд төлбөр төлөх хугацаа ижил буюу нийтээрээ цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг болж өөрчлөгдөж байна.






