Нүүр хуудасТэмдэглэлЭХИЙН СЭТГЭЛ...

ЭХИЙН СЭТГЭЛ…

Архинд донтсон төрсөн охиндоо зодуулж төрүүлж өсгөсөн 8 хүүхэддээ гээгдэж хоцорсон буурал эмгэний талаар сошиал орчин шуугиж байна. Олны сэтгэлийг эмзэглүүлсэн энэ сэдвээс ухаарах ухаан ч бас байгааг олж харсан нэгэн эрхмийн бичвэрийг хуваалцаж байна.

Эх сурвалж: С.Батхуяг

Архичин охиндоо зодуулсан эмээгийн яриаг сонсож суухнээ “Эх хүн ийм л байдаг даа” гэж бодогдоно. Сэтгүүлч:
-Таныг яагаад зодов гэхэд
-Эмээ:
-Охины маань ажил нь бүтэхгүй (Архичин хүүхэнд архи олдоогүй л байхгүй юу) бухимдалтай явсан билээ гэнэ. Тээж төрүүлсэн үрдээ үсдүүлэн чирэгдэж нүүрээ зулгалсан эмээгийн ярианд “Үхтэл үр харам” гэсэн сэтгэл ханхална. Хэвлэлд ярилцлага өгсний дараа архичин охин нь “Нэр төр гутаалаа, ярилцлага өглөө” гээд эмээг бас л зодож орхижээ. Эмээ бас охиноо илэрхий буруутгаж чадахгүй “Багаасаа эрх танхи өсгөсөн миний буруу” гэж цохилтыг өөр дээрээ авах гэж оролдоно.
Тэр эмээгийн ярианаас архинд орсон охиноо ухаараасай, архинаас гараасай, буруу хүмүүст бүү уруу татагдаасай гэсэн хүлээлт, цөхрөл харагдана. Олон хүн “Тэр хүний адаг болсон охиныг нь хорьчих, цагдаад барьж өг, архины эмчилгээнд явуул” гэсэн уур хилэн дүрэлзүүлнэ. Уг нь архичин эмэгтэйг шийтгэх шиг амархан юм үгүй. Эмээ дахиад П. Бадарч гуайн шүлгэнд гардаг шиг “Аа яадгийм шоронд ороо л биз” гэж хүүгээ гадагшаа өмөөрлөө “Ам нь цангаж байгаа даа гэж дотогшоо өмзөлзөнө”.
Амьгүй хар усанд толгойгоо мэдүүлсэн тэр тэнэг үр нь ухаарч, архинаас гарч гэмээ нь эмээ баярлана. Тэр эмээд эд хөрөнгөнөөс илүү охиноо архинаас гаргах юм даа. “Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй өвөл болохоос өмнө ижийдээ очоорой” гэдэг дээ. Үзэшгүй муухай гэмт хэрэгтэн алуурчин дээр халуун хоол бариад очих “Эхийн сэтгэл”-ийг бурхан л ойлгох байх даа…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН