Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаярыг өгсөн мэдээллийг хүргэе.
-Сүүлийн 24 цагт 1,015 хүнээс халдвар илэрсэн.
Нийт халдварын тоо улсын хэмжээнд 40,396 боллоо.
1,015 тохиолдлын:
-1 эмнэлгээс шалтгаалах халдвар
-16 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Эдгээр иргэн Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа.
Халдварын улмаас 4,869 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 2,717
- Хүндэвтэр – 1,545
- Хүнд – 486
- Маш хүнд – 121 хүн байна.
Өнгөрсөн хоногт 57-83 насны долоон хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн халдвар авсан хэдий ч өөр өвчний улмаас нас барсан нэг тохиолдол бүртгэгдлээ.