16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 10:00:38
Нүүр хуудасМэдээӨнгөрсөн хоногт 57-83 насны долоон хүн нас барлаа

Өнгөрсөн хоногт 57-83 насны долоон хүн нас барлаа

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаярыг өгсөн мэдээллийг хүргэе.

-Сүүлийн 24 цагт  1,015 хүнээс халдвар илэрсэн.

Нийт халдварын тоо улсын хэмжээнд 40,396 боллоо.

1,015 тохиолдлын:

-1 эмнэлгээс шалтгаалах халдвар

-16 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Эдгээр иргэн Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа.

 Халдварын улмаас 4,869 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,717
  • Хүндэвтэр – 1,545
  • Хүнд – 486
  • Маш хүнд – 121 хүн байна.

Өнгөрсөн хоногт 57-83 насны долоон хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн халдвар авсан хэдий ч өөр өвчний улмаас нас барсан нэг тохиолдол бүртгэгдлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН