Нүүр хуудасМэдээБаруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгсэл гэрлийн тусгалаа өөрчлүүлэх шаардлагатай

Баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгсэл гэрлийн тусгалаа өөрчлүүлэх шаардлагатай

Монгол Улс 1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон байдаг. Тэгвэл зөвхөн 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500000 гаруй  тээврийн хэрэгслийн  50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй гэсэн судалгаа гарчээ.

Шөнийн цагаар гарч байгаа зам тээврийн осолд баруун  гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нөлөөлдөг байж болзошгүй бөгөөд 18:00-00:00 цагуудад  гарсан осол дийлэнх хувийг эзэлсэн тоон үзүүлэлт байдаг.

Иймд Монгол улсад ашиглагдаж байгаа баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж зөв тусгалтай болгох ажлыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зохион байгуулж байгаа билээ.

Энэ онд Автотээврийн үндэсний төвөөс 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор улсын хэмжээнд энэ сарын 25-ны байдлаар 1665 тээврийн хээрэгсэл гэрлийн тусгалаа өөрчлүүлсэн дүн мэдээ байна. Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд идэвхитэй оролцож байгаа баруун талдаа хүрдтэй 260000 тээврийн хэрэгсэл байдаг. Иргэд, жолооч нар автомашиныхаа тохиргоог хийлгэсэн талаарх мэдээллийг автомашины салхины шилэн дээр наалт наалгах бөгөөд автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд Замын цагдаагийн албанаас хяналт тавих юм байна.

Энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд АТҮТ өөрийн хөрөнгөөс 229 сая төгрөг зарцуулсан бөгөөд дээрх тохиргоог хийлгэхэд жолоочоос 1650 төгрөг шаардагдах аж. Жолооч нар автомашины их гэрлийн тохиргоогоо хийлгэхдээ өөрийн оршин сууж буй аймаг, дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд хандаж хийлгэх боломжтой.

АТҮТ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН