Нүүр хуудасМэдээОфшор бүсэд данс, үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлсэн Монголын 16 албан тушаалтан

Офшор бүсэд данс, үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлсэн Монголын 16 албан тушаалтан

Офшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлжээ.

МЭДҮҮЛЭГ:

№Мэдүүлэг гаргагчАлбан тушаалХамаарал бүхий этгээдОфшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрТайлбар
1Л.Энх-АмгаланУИХ-ын гишүүнОхинСингапур улсҮл хөдлөх хөрөнгө орон сууцтай, зээлийн данс эзэмшдэг, мөн охин нь суралцдаг.
2Б.ДэлгэрсайханУИХ-ын гишүүн–Швейцарь улс2 данс эзэмшдэг
3Б.АсралтГаалийн ерөнхий газрын даргаДүүХонг КонгЦалингийн данс эзэмшдэг
4Б.СоёлмааАвлигатай тэмцэх газрын ажилтанДүүИрланд улсХарилцах данс эзэмшдэг
Сингапур дахь Элчин сайдын яам:
5С.Амардөлгөөн2 дугаар нарийн бичгийн дарга–Сингапур улсЦалингийн данс эзэмшдэг
6Ж.Соёлмаа2 дугаар нарийн бичгийн дарга, консул–Сингапур улсЦалингийн данс эзэмшдэг
Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар:
7Л.ПүрэвсүрэнБайнгын төлөөлөгчЭхнэр, охинШвейцарь улсЦалингийн данс эзэмшдэг
8А.Ариун1 дүгээр  нарийн бичгийн даргаНөхөрШвейцарь улсЦалингийн данс эзэмшдэг
9Э.БатзоригБайнгын төлөөлөгчийн орлогч–Швейцарь улсЦалингийн данс эзэмшдэг
10Н.АчгэрэлБайнгын төлөөлөгчийн газарт зөвлөх–Швейцарь улсЦалингийн данс эзэмшдэг
11Д.МөнхжаргалБайнгын төлөөлөгчийн газарт зөвлөхЭхнэрШвейцарь улсЦалингийн данс эзэмшдэг
12Б.ЗолтуяаБайнгын төлөөлөгчийн газарт зөвлөхНөхөрШвейцарь улсЦалингийн данс эзэмшдэг
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт суугаа
13С.ЭрдэнэЕрөнхий консул–Хонг КонгЦалингийн данс эзэмшдэг
14Б.Галданжамц3 дугаар нарийн бичгийн дарга–Хонг КонгЦалингийн данс эзэмшдэг
15Б.МөнгөнКонсул–Хонг КонгЦалингийн данс эзэмшдэг
16С.СатайКонсул–Хонг онгЦалингийн данс эзэмшдэг

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлж, офшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа албан тушаалтанууд Авлигатай тэмцэх газарт мэдүүлж, мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: АТГ 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН