Нүүр хуудасТэмдэглэл“Мянга сонсохоор нэг үз” буюу Prouvé -тэй танилцсан минь 

“Мянга сонсохоор нэг үз” буюу Prouvé -тэй танилцсан минь 

Үнэр мэдрэх чадвар бол хүнд заяагдсан хосгүй бэлэг гэлтэй. Нүдээр харж гараар хүрэхээс ч урьтаад үнэрлэж тухайн эд зүйлсийн талаар, хоолны талаар, ямар нэг бүтээгдэхүүний талаар, магадгүй хүний ч талаар олон мэдээллийг авч болох асар их боломж байдаг.

-Саяхны нэг өдөр их сургуулийн найзтайгаа уулзав. Хамтдаа жаахан ярьж суулаа. Уулзсан цагаас хойш, үнэрлэх мэдрэмжийг минь сэргээсэн ер бусын тансаг сүрчигнийх нь үнэрийг асуухгүй өнгөрч чадсангүй.  Мэдээж найз маань Prouvé хэмээх Монголд шинээр орж ирээд удаагүй байгаа компанийн талаар ярьж намайг өөрийн биеэр очиж танилцахыг урьсан юм.  Эмэгтэй хүн л болсон хойно тэгээд бас хэзээд хэмнэлт хийж аятайхан худалдан авалт хийхийг хүсдэг нөгөө л зангаараа шинэхэн Prouvé –тэй танилцахаар очлоо.

Prouvé компанийн нэг жилийн ойн зураг /2018.5.26/
Хэлбэр биш агуулгад хэмжээнд биш чанарт анхаардаг цаг иржээ

25 дугаар эмийн сангаас дээш хороолол уруу өгсөх замд Gem Mall  дэлгүүрийн 4 давхарт Prouvé компанийн албан ёсны “Show room” байрлана. Цалин цагаан өнгөөр тохижуулсан нь тансаг хийгээд дулаахан уур амьсгалыг бүрдүүлжээ. Цаанаа л нэг тав тухтай дотно мэдрэмж хар цагаан өнгөний төгс хослол Prouvé брэндийн нүүр царай бололтой.

Prouve Mongolia компанийн гүйцэтгэх захирал Т.Цээнэ хэмээх бүсгүй намайг угтаж компаниа танилцуулав.  Тэрээр Олон үет маркетингийн системээр Польш улсад багагүй амжилтад хүрсэн нөхрийнхөө алтан туршлага дээр үндэслэн Prouvé  компанийн анхны салбарыг Монголд нээж амжсан авхаалжтай бүсгүй аж. Хүн хийж байгаа зүйлдээ итгэлтэй, бардам байх цаанаа л өөр. Компани болоод бүтээгдэхүүнийхээ талаар огт эргэлзэх зүйлгүй, бардам ярих нь итгэл төрүүлэв.

Prouvé брэндийн үүсгэн байгуулагч, эзэмшигч Катарзина Травинска, Prouvé Mongolia компанийн захирал Б.Мөнхдорж

Дөнгөж өнгөрсөн жил буюу 2017 онд Польш улсад үүсгэн байгуулагдсан залуухан компанийн анхны салбар Монголд энэ оны 3 сард албан ёсоор орж иржээ. Анхны салбар нь Монголд нээгдсэн гэдэг үнэхээр олзуурхууштай. Дэлхийн компаниуд Монголд анхны салбараа нээлээ гэдэг ховор тохиолдол байх. Харин энэ жилдээ багтаж дэлхийн 20 гаруй улсад салбараа нээхээр төлөвлөсөн нь шинэ залуу компанийн өмнө маш том ирээдүй байгааг хэлэх мэт. Prouvé  компанийг Монголд хөл тавиулсан Б.Мөнхдорж захирал европод унаган боловсрол эзэмшсэн европ хүмүүжил соёлтой нэгэн. Энэ давуу талаа ашиглаад Prouvé  компаний анхны салбарыг эх орондоо нээгээд зогсохгүй европын хоёр ч улсад албан ёсны салбарыг нээх эрхээ авчээ.  Энэ жилдээ багтаж тэдгээр салбаруудаа нээхээр шаргуу ажиллаж байгаа нь европын зах зээлд Монголын партнерууд багаа задалж MLM бизнесийг дэлхийн хэмжээнд хийх боломж нээгдэх гэж байгааг онцлон хэлье.

Prouvé Mongolia компанийн захирал Б.Мөнхдорж, гүйцэтгэх захирал Т.Цээнэ нар
Prouvé-гийн юу онцгой вэ?

Мэдээж Prouvé компанитай нэг ижил зорилготой, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг адилхан системээр ажилладаг олон компани Монголд бий. Харин тэднээс Prouvé юугаараа онцгой гэж. Мэдээж энэ асуулт олон хүнд бий. Харин энэ асуултад Prouvé өрсөлдөгчгүй үнийг санал болгодог гэх хариулт сонирхол татав. Магадгүй бид хэзээд худалдан авалт хийхдээ түрийвч дэхь мөнгөндөө захирагддаг хойно энэ мэдээж чухал хариулт.

Prouvé компани Монголд хоёр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг байна. Эхнийх нь сүрчиг.  Ижил төрлийн бүтээгдэхүүнээс 5-6 дахин хямд үнэтэй. Энэ бол Prouvé компанийн онцгой үнэ.  Дэлхийд нэр хүндтэй брэнд болсон сүрчигүүдтэй нэг улс, нэг хотод үйлдвэрлэгдсэн ижил чанартай Франц сүрчигийг хамгийн хямдаар эндээс л авч болно.

Монголчуудын үнэртэй усны эрэлт, хэрэглээ соёл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Гэхдээ евроны үнэ өссөнтэй холбоотой дуртай үнэртнээ авч чадахгүй байгаа хүмүүст энэ мэдээж сайхан мэдээ. Монголд өрсөлдөгчгүйгээр үнэртний зах зээлийг эзэлж болох маш том давуу талыг олж харсан цаг үе зах зээлээ зөв олсон мэдрэмжтэй бизнес.

ҮНЭРТЭЙ УС ҮНЭТЭЙ ҮНЭРТДЭГ. ГЭХДЭЭ ҮНЭТЭЙ ЗАРАГДАХ ЁСТОЙ ГЭСЭН ХУУЛЬ БАЙХГҮЙ.

Хоёрдугаарт Эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэрлэгээний Эко бүтээгдэхүүн.  Хүн бүр эрүүл эко хэрэглээг эрхэмлэж өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд дээд зэргээр санаа тавьдаг болсон ухаалаг эрин үе, цаг үеэ нарийн мэдэрсэн үйлдвэрлэл бас л мөн.

Эрүүл байх нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүнд тавигдах шаардлага бус хүнсний бүтээгдэхүүнтэй харьцаж хүний биед хоол болж орохоос өмнөх бүх шат дамжлагын эрүүл ахуйд бас давхар санаа тавьжээ.  Мөн дээр нь ижил эко төрлийн бүтээгдэхүүнээс үнэ хямд. Prouvé брэндийн үнэ зүгээр нэг хямд үнэ биш. Монгол улсын зах зээлийг судалж нийцүүлэн тогтоосон үнэ.  Энэ бол хэрэглэгчдээ хүндэлж байгаа том хүндлэл. Өнөөдөр Монгол улсад боломжтойгоосоо боломжгүй нь их. Хэдий чанартай эрүүл ахуйд нийцсэн аятайхан бүтээгдэхүүн аваад хэрэглэчихмээр байдаг ч үнэтэй бол тэр бүр аваад байж чаддаггүй. Харин Prouvé зах зээлд нийцүүлсэн хямд үнээр чанарыг санал болгож байгаа нь сайшаалтай.

Чанар бас дахин Чанар

Prouvé  компанийн бүтээгдэхүүнүүд Польш улсад үйлдвэрлэгддэг. Польш улс өөрөө европ стандартыг барьдаг, хэрэглэгчдийн эрх ашгийг нэн тэргүүнд дээдэлдэг улс. Дэлхийн номер нэг стандартыг хангасан бараа бүтээгдэхүүнүүдтэй гэдэг нь батлагдсан. Албан ёсны чанарын үнэлгээнүүдийн тэмдэгт бүтээгдэхүүн бүрийн савлагаанд харагдана.

  • Yes we care /Бид байгальд санаа тавьдаг/,
  • Biodegradable /Байгальд 100 хувь уусдаг төдийгүй эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй/,
  • Recyclable packaging /Сав баглаа боодол нь байгальд задардаг дахин боловсруулагддаг/ гэсэн олон улсын чанарын тэмдэглэгээнүүд

Чанар дагаж хэмнэлт, сэтгэл ханамж ирнэ. Бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн гель хэлбэрийн бүтэцтэй өтгөрүүлсэн өндөр концентрацтай байдаг учраас маш бага хэрэглэгддэг. Нэг авчихсан байхад удаан хэрэглэж гэр бүлийн өрхийн төсвөө хэмнэх боломжтой гэсэн үг. Хэрэглэж дууссаныхаа дараа ч сав нь хог болохгүй. Дахин боловсруулагддаг эко савлагаатай. Магадгүй байгальд хаясан байлаа ч задардаг. Хөрсний бохирдол үүсгэдэггүй зэрэг давуу талтай ажээ.

Бас дээр нь нэмж хэлэхэд Prouvé –гийн бүтээгдэхүүн савлагаа өнгө үзэмж сайтай учраас гал тогоо ариун цэврийн өрөөнд өрсөн байхад өнгө үзэмж төгөлдөр харагдана.

Энэ мэт бүх зүйл нь хэрэглэгчдийнхээ хэрэглээ сэтгэл ханамжид нийцүүлэхийг зорьсон нь сэтгэл татав.  Prouvé компанитай танилцаж явахад бүтээгдэхүүн хэрэглэгчдээс гадна компанийн нэг хэсэг болж ажиллах боломжийг сонирхох хүмүүс олон байлаа. Prouvé компанийн партнер гишүүн болох боломж хүн бүрт бий. Учир нь ажлын цагт баригдахгүй, өөрийн биеэр ирж бараа захиалахгүй бүгдийг интернетээр амжуулж ажилтай хүмүүс нэмэлт орлого олох, ажилгүй бол тогтмол цалин урамшуулалтай болох боломжтой юм.

Сүлжээ юу-Олон үет маркетинг уу?

Сүлжээ гэхээр хүмүүс халширч зугтаад эргэлзэж тээнэгэлзээд байдаг буруу хандлага нийгэмд тогтжээ. Гэвч үнэндээ зөвөөр харж зөвөөр ажиллаж чадвал энэ нь хамгийн шударга систем гэдгийг Prouvé компанийхан батлан харуулахыг зорьж байгаа гэлээ.  Нээрээ л бид сүлжээ гэдэг ойлголтоо одоо засах цаг болж.

Олон улсын хэллэгээр бол MLM буюу Олон үет маркетингийн систем нь бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах өндөр зар сурталчилгаа маркетингийн зардлыг хэмнэж тэрхүү хэмнэлтийг өөрсдийн гишүүд партнеруудад цалин урамшуулал олгох зарчмаар борлуулалтаа идэвхжүүлдгээрээ уламжлалт маркетингаас ялгаатай.

Олон үет маркетингийн амин сүнс нь бүтээгдэхүүний чанар болоод хэрэглэгчид. Тиймээс эцсийн үр дүн хэрэглэгчдэд ашгаа өгдөг. Учир нь зар сурталчилгаа идэвхжүүлэлт нь амнаас ам дамжин хийгддэг учраас бүтээгдэхүүн чанаргүй бол энэ цааш үргэлжлэх боломжгүй. Чанартай бүтээгдэхүүн байж хүрээгээ хэлж хэрэглэгчдээ өргөжүүлэх учиртай. Иймд чанаргүй бол ирээдүйгүй гэсэн үг. Нөгөө талаас хэрэглэгчдэд ашигтай байх. Хамгийн дуртай үнэртэй усаа 300 мянган төгрөгөөр авах үүнээс хэд дахин хямдаар буюу 58,000 төгрөгөөр авах хоёрын хооронд маш их мөнгөний зөрүү гарна. Мэдээж энэ хэмнэлт хэрэглэгчдэд өөрт нь үлдэнэ. Ийм л учраас чанар хийгээд хэрэглэгчийн сэтгэл ханамж Prouvé  компанийн үнэ цэнийг тодорхойлдог гэж хэлж болно.

Партнер гишүүн болоод юу хожих вэ?

Зүгээр нэг хэрэглэгч байхаас илүүтэйгээр партнер болох сонирхол хүмүүст байна. Тэдний хүсэл сонирхол хэр өгөөжтэй вэ.  Мэдээж хэрэг амьдралынхаа алтан цаг хугацааг зориулан Prouvé компанитай хамтран ажиллаж үзэхээр нэгэнт шийдсэн бол өөрт ямар ашиг тустай талаар бодож үзэх нь зүйтэй. Тийм болохоор энэ талаар ч бас сонирхохгүй өнгөрч чадсангүй. Prouvé компанийн захирлын хэлснээр компанийн гишүүн болж партнераар ажиллах хүн эхний ээлжид хөнгөлөлттэй үнээр эко эрүүл ахуйн шаардлага хангасан гэр ахуйн бүтээгдэхүүн авч хэрэглэх боломжтой. Prouvé  компанийн бүтээгдэхүүнийг гишүүд нь тодорхой хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авдаг. Энэ мэдээж асар их хэмнэлт.

Хоёрдугаарт бараа бүтээгдэхүүнээ бусдад борлуулан дундаас нь ашиг хүртэх боломжтой. Компаниас бараагаа гишүүний үнээр захиалж үндсэн үнээр нь хэрэглэгчдэд борлуулснаар зөрүү мөнгө нь таны халаасанд орно.  Цаашлаад багаа бүрдүүлж багийн системээр ажиллаж чадвал тогтмол цалин урамшуулалтай ч болох боломжтой. Энэ зун Prouvé  компани хамгийн идэвхтэй ажилласан гишүүндээ автомашин өгөх урамшуулал зарлаад байгаа гэнэ.

Prouvé компанийн нэг жилийн ойн зураг /2018.5.26/

Монголд орж ирээд ердөө 4 сар болж байгаа шинэхэн компанид өөрийн байр суурийг бэхжүүлэх бүрэн боломж харагдаж байна. Одоогоор энэ компанид хамгийн өндөр цолтой нь хоёр алтан одтой амбасодар ганцхан байгаа бөгөөд сардаа 5-6 сая төгрөгийн цалин авдаг гэлээ.  Хөдөлмөрлөж чадсан хүн л үр шимийг нь хүртэнэ. Эхэлж орсон нэг нь завшаад сүүлд элссэн нь хохирч үлдээд байдаг хуучин сэтгэлгээг халж бүгд ижил тэгш боломж хүртэж ижил цалин урамшуулал авах шударга систем энд үйлчилдэг.

Prouvé -гийн ирээдүй-Таны ирээдүй.

Шинээр ажилд орох, бизнес эхлүүлэхэд мэдээж тухайн бизнесийн ирээдүй алсын хараа, түүнийг дагаж танд ирэх боломжуудыг тооцож үзэх нь зүйтэй. Prouvé компани эхний ээлжид 100 мянган гишүүнтэй болох зорилго тавьжээ. Энэ бол Prouvé-гийн бүтээгдэхүүний зах зээл эрэлт хэрэгцээнд тулгуурласан бодит тоо юм. Өнгөрсөн хугацаанд энэ зорилгынхоо ердөө 2,6 хувьд хүрээд байгаа нь үлдсэн 97 хувийн зах зээлийг эзлэх боломж Prouvé компанийн гишүүдэд байна.

Гэхдээ Prouvé хэнд ч хэрэггүй бараа бүтээгдэхүүн авчраад шахах гээд байгаа хэрэг огт биш. Айл бүхэн өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнийг чанарын өндөр төвшинд зах зээлийн бодит үнээр борлуулж байгаа нь асар том ирээдүй маш их боломж харагдаж байгаа юм. Зүгээр сонирхоод орсон би л гэхэд гэрт маань хэрэгтэй бүх бүтээгдэхүүнээс нь аваад гармаар санагдсаныг нуугаад яахав. Өнөөг хүртэл Prouvé  брэндийн талаар мэдэхгүй олон хүн бий. Дуртай үнэртнээ 5-6 дахин хямдаар авах боломж, гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ эко эрүүл хэрэглээгээр шинэчлэх завшаан байгаа гэдгийг мэдээгүй яваа хүмүүст л Prouvé хүрэхийг зорьж байна.

“Show room”

Одоогоор Prouve- компанийн албан ёсны нэг “Show room” ажиллаж байгаа аж. Мэдээллийн ажилтан, бараа захиалгын танхим, Уулзалтын танхим, сургалтын өрөө зэргээр тохижсон энэ газар хэрэглэгчдэд болоод гишүүдэд нээлттэй. Гишүүн болоод ажиллах хүмүүс тусдаа оффис түрээслэн мөнгө зарцуулах шаардлагагүй интернетэд бүрэн холбогдсон энд суугаад ажил хэргээ явуулах боломжтой. Дээр нь сургалтад сууж мэдээлэл авах, бараа бүтээгдэхүүнээ туршиж үзэх боломжтой. Мөн завгүй хүмүүс интернетээр ажиллаж болно. Гишүүний ID кодоор компанийн сайтруу нэвтэрч өөрийн мэдээллийг хянах, үйл ажиллагааг удирдах боломжтой. Эндээс хийгдэж байгаа захиалга, борлуулалт, авч байгаа цалин  урамшууллаа хүртэл хянаж болно. Мөн онлайнаар бараагаа захиалан хүссэн газартаа хүргүүлээд авах боломжтой зэрэг цаг хугацаа мөнгө санхүү хэмнэсэн таатай аргууд олон бий.

МLМ маркетингийн арга нь олон улсад хамгийн шударга маркетинг гэдгээрээ үнэлэгддэг. Ямар ч суурь хөрөнгөгүй ч тэрбумтан болох боломжтой, цэвэр шударга хөдөлмөрөөр ажил явагддаг. Тиймдээ ч олон улсад МЛМ маркетингаар ажилладаг гэдгээрээ хүмүүс бахархдаг. Бусадтай харьцах чадвартай харьцааны соёлтой илтгэх чадвар өндөртэй лидер хүмүүсийн хийдэг ажил хэмээн хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртлээ хөгжжээ. Монгол улсад ч гэсэн ийм хэмжээнд хүргэхийн төлөө Prouvé  компани зүтгэж байгаа юм. Эндээс олон хүн цалинтай орлоготой болж, олон хүн саятан болоод гарахыг үгүйсгэх аргагүй.

Бүтээгдэхүүн

Мянга сонсохоор нэг үз гэдэг үнэн үг.  Энэ үгийг баталгаажуулж бүтээгдэхүүнээсээ хэрэглээд үзэхийг надад санал болгож бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэг болгож өгсөн нь энэхүү тэмдэглэлийг бичих шалтгаан болов. Хэрэглэж үзчихээд дуугай суухыг хүссэнгүй.

Гал тогооны ухаалаг SPRAY

Гэрийн эзэгтэй нар усанд алчуур мушгиж нойтон даавуутай зууралдаж суудаг цаг өнгөрчээ. Гал тогооны өрөөгөө хоромхон зуурт цэмцийтэл цэвэрлээд авах боломжийг энэ бүтээгдэхүүн олгоно.

Гал тогооны өрөөний бүх төрлийн тавцанг угааж арчих зориулалттай эрүүл ахуйн гэрчилгээтэй эко бүтээгдэхүүн. Үүнийг онцлох олон шалтгаан бий. Учир нь гал тогооны ширээ тавцан гэдэг бол бидний эрүүл мэндтэй шууд холбогддог газар. Хоол хийхдээ хүнсний ногоо мах, гурилаа тавихаас эхлээд хүүхэд идэж байгаа чихэр жимс, талх боорцогоо хүртэл тавьж буцааж амандаа хийдэг учраас дээд зэргээр ариун цэврийн шаардлага хангасан байх ёстой. Хүнстэй хамгийн ойр байдаг энд боловсрогддог хоол хүнс хүний ходоод гэдэсрүү орох учраас дээд зэргээр цэвэр байх ёстой. Үүнийг цэвэрлэх бүтээгдэхүүн ч элдэв химийн бодисгүй эрүүл мэндэд тустай эко байх учиртай. Энэ шаардлагад бүрэн нийцэхийн дээр мөн л хямд үнэтэй.

Молекуль сүрчиг

Монголчуудын хэрэглэдэг үнэртэй ус цөөн тоотой үнэр нь түгээмэл байдаг нь худлаа биш. Гэхдээ хэн нэгнийг дуурайхгүй бусдаас онцгой байхыг хүсдэг дахин давтагдашгүй онцгой үнэртэн хэрэглэхийг хүсдэггүй хэн байхав. Харин тийм онцгой үнэрийг өөрөө бүтээх боломжтой болжээ. Prouvé  компани 6 төрлийн молекул үнэртэн гаргасан байна.  Эдгээр усыг ашиглан 200 гаруй төрлийн үнэр гаргах боломжтой. Молекуль сүрчигийг гэртээ аваад тавьчихсан байхад гэр бүлийн бүх гишүүд хэрэглэж өөр өөрсдийн дуртай үнэрээ гаргах боломжтой.  Энгийн хоёр усыг холиход бие биенийхээ үнэрийг дарангуйлж нэг нь үнэртэх юмуу эсвэл огт үнэргүй болох тохиолдол байдаг. Тиймээс дэлхийн үнэртэний ертөнцөд олон төрлийн үнэрийг хольж өөрийн дурын үнэрээ гаргах нь өндөр төвшиний сонирхогч мастеруудын дунд яригддаг. Зөвхөн тэдний хэрэглээнд байдаг асуудал байсан бол Prouvé  компани анх удаа масст зориулан дуртай үнэрээ өөрөө гаргаж хэрэглэх боломжийг олгож байгаа юм.

00 ЦЭВЭРЛЭГЧ ГЕЛЬ:

Ариун цэврийн өрөө бол бидний эрүүл мэндтэй салшгүй холбоотой, дээд зэргээр цэвэрхэн байхыг шаарддаг газар.  00 өрөөг цэвэрлэгч бодисууд нь бүгд хлорамин агуулсан байдаг нь эрүүл мэнд эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцдэггүй. Хлораминаас ялгадах химийн хорт нэгдлүүд хэдийгээр ариун цэврийн өрөөний нян бактерийг устгаж байгаа хэдий ч чимээгүйгээр бидний эрүүл мэндэд нөлөөлж элдэв төрлийн хавдар үүсгэх шалтгаан болж байдаг байна. 00 угаагч гель хлорамин агуулаагүй. Гель хэлбэрийн бүтэцтэй өтгөрүүлсэн өндөр нягтаршилтэй учраас маш бага хэмжээгээр хэрэглэгддэг. Хэмнэлттэй.  Гель хэлбэр нь бохирдол дээр урсахгүйгээр очиж наалдаж бохирдол толбыг арилгадаг давуу талтай. Дээрээс нь гайхалтай сайхан үнэрийг түгээнэ.

 УНИВЕРСАЛ гель:

Бүсгүйчүүд гэр орноо цэвэрлэж цэмцийлгэх нь нэг талаас үүрэг мэт боловч нөгөө талаас цэвэрхэн болж цэмцийсэн гэр орноо харж кайф авдаг хүмүүс. Ширээн дээр үлдсэн толбо, шалан дээр наалдсан хоолны үлдэгдлийг хараад зүгээр сууж чаддаггүй. Ингэхдээ ширээгээ нэг бодисоор, шалаа өөр шингэнээр арчих гэж цаг алдах шаардлага байхгүй болжээ. Энэ бол универсал гелийг хэрэглээд бодсон бодол минь.  Угааж болох бүх гадаргууг угааж болдог нь давуу талтай. Энэ нь цаг хугацааг ч өрхийн мөнгө санхүүг ч хэмнэх давуу талтай. Олон төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүн авах гэж төөрөлдөх ч шаардлага алга.

УГААЛГЫН ГЕЛЬ /Өнгөт угаалгын гель, хар угаалгын гель, цагаан угаалгын гель/

Савлагаа гоё, үзэмж сайхан байлаа гээд бараа бүтээгдэхүүний чанарыг хэмжих аргагүй.  Үүнийг илтгэх цор ганц үзүүлэлт нь чанар юм.  Хүн бүрт хувцасаа сайхан хэвээр нь удаан эдэлж хэрэглэх хүсэл бий. Тиймээс угаалгын бодистоо анхаарч  олон төрлийн бодис дунд төөрөлдөж эхэлдэг. Харин Prouvé хувцас угаагч гель гурван төрөлтэй сонгоход ч амар. Хар болон цагаан, өнгөтэй хувцасных. Угаасны дараа хувцасны хир буртагыг арилгаад зогсохгүй өнгийг сэргээж, хувцасны хэрэглээг уртасгаж давхар арчилж байдаг давуу талтай. Миний туршиж үзсэн хар гельтэй угаалгын үр дүнд өнгөө алдаж өмсөх жагсаалтаас гараад байсан хэд хэдэн хувцас маань эргэж хувцасны шүүгээнд орж ирсэн.

ҮНЭР

Prouvé   брэндийн бүтээгдэхүүнүүд гайхалтай үнэртэй. Цэвэрлэгээ хийсний дараа гал тогоо, ариун цэврийн өрөө, гэрээс тань нэлэнхийдээ тансаг үнэр үнэртэнэ. Учир нь Prouvé  бүтээгдэхүүнүүдэд байгалийн гаралтай үнэр ашиглагддаг.

 ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНД ЧАНАР Л ҮЛДЭНЭ

Үнэ хямд бол хуурамч хулхи, дууриамал байдаг гэсэн Монголчуудын нийтлэг ойлголт байдаг. Би ч гэсэн ийм бодолтой явсан хүмүүсийн нэг. Гэхдээ хэрэглээд үзэх сонсоод суух хоёр өөр. Мэдээж хүн үргэлж төгс төгөлдрийн хойноос эрэлхийлж явдаг хойно таны хайж байгаа сэтгэлд тань хүрэх бүтээгдэхүүн энд байхыг үгүйсгэх аргагүй юм.

 ЭЦЭСТ НЬ ТАНЫ СОНГОЛТ

Дэлхийн аль ч улсын үнэртний зах зээл дээр үнэтэй болон хямдхан ус зэрэгцэн оршдог. Брэндийн сүрчигээ үнэ цохиж авч хэрэглэдэг нь ч ижил төрлийн чанартай усыг зах зээлийн хямд үнээр авдаг нь ч бий. Энэ бол тухайн хүний өөрийнх нь сонголт. Хэзээ ч өрсөлдөгч компани нэгнийгээ үгүйсгэж буруутгадаггүй, дайрч давшилдаггүй шударга өрсөлдөн зэрэгцэн оршдог. Монголчууд ч гэсэн өрсөлдөөний соёл, хэрэглээний эрдэмд суралцаж хөл нийлүүлэн алхах цаг үе иржээ. Учир нь эцсийн сонголтыг хэрэглэгч ӨӨРӨӨ хийнэ.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН