Нүүр хуудасМэдээХДХВ-ийн халдвартай иргэдийн 60 хувь нь халдвар авснаа мэдэхгүй явж байх эрсдэлтэй

ХДХВ-ийн халдвартай иргэдийн 60 хувь нь халдвар авснаа мэдэхгүй явж байх эрсдэлтэй

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны статистикч эмч О.Мандал халдварт өвчний талаарх мэдээллийг өглөө.

Улсын хэмжээнд 2021 онд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 9340 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 1.6 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний:

  • 38.7 хувийг тэмбүү
  • 32.5 хувийг заг хүйтэн
  • 28.6 хувийг трихомониаз
  • 0.2 хувийг ХДХВ эзэлж байна.

Тэмбүүгийн халдвар өнгөрсөн оныхоос 2938 тохиолдлоор буюу 1.8 дахин буурчээ. 10 мянган хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөлөөр:

  • Баянхонгор- 14.5
  • Сүхбаатар- 12.7
  • Хөвсгөл- 11.8
  • Дорнод- 11.1
  • Улаанбаатар хот- 13.8 байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна.

Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 2021 онд 100 мянган амьд төрөлтөд 26.5 байгаа нь өмнөх оныхоос 18-аар буурсан үзүүлэлт.

Манай улсад өнгөрсөн онд ХДХВ-ийн 16 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 327 болжээ. Үүний 274 нь эмчилгээ хийлгэж байна. 2021 оны байдлаар 53 хүн ХДХВ-ийн шалтгаанаар нас бараад буй аж.

Монголд ДОХ-ын халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжсан ба халдвар авсан нийт иргэдийн 269 нь эрэгтэй, 58 нь эмэгтэй. ХДХВ-ийн халдвартай 18 ээжээс 29 хүүхэд төрсөн бөгөөд халдвар эхээс урагт дамжаагүй. Есөн ээж давтан төрсөн байна. ХДХВ-ийн халдвар авсан иргэдийн 45 хувь нь орон нутгийн харьяалалтай.

Монгол Улсын хувьд ХДХВ-ийн халдвартай иргэдийн 40 хувийг илрүүлсэн, илрүүлсэн хүмүүсээ эмчилгээнд бүрэн хамруулсан үзүүлэлттэй. Харин үлдсэн 60 хувь нь халдвар авснаа мэдсэн ч эмнэлэгт хандаагүй, эсвэл  халдвар тээж байгаагаа мэдэхгүй явж байх эрсдэлтэй. Манай улсад бэлгийн замаар дамжих халдварын эмч дутагдалтай. Тухайлбал, Орон нутагт энэ чиглэлээр 63 эмч ажиллах ёстойгоос өнөөдрийн байдлаар 35 эмч ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН