Нүүр хуудасМэдээШинээр 517 хүн халдвар авч дөрвөн иргэн нас баржээ

Шинээр 517 хүн халдвар авч дөрвөн иргэн нас баржээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 517 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн халдвар бүгд дотоодынх бөгөөд 279 нь Улаанбаатар хотод, 238 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас халдварын хамгийн их буюу 64 тохиолдол Өмнөговь аймагт илэрчээ. Харин таван аймагт шинээр халдварын тохиолдол илрээгүй байна. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны дөрвөн хүн нас баржээ. Ингэснээр уг өвчнөөр 2095 хүн эндээд байна.  Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, халдварын улмаас 3105 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9 829 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Тэдгээрийн 818 нь хөнгөн, 2009 нь хүндэвтэр, 235 нь хүнд, 43 нь маш хүнд өвчилсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН