-11.9 C
Ulaanbaatar
Дав, 18 10 сар 2021 08:59:54
Нүүр хуудасМэдээ“Өргөө цагаан гэр” хөтөлбөр 4 дэх жилдээ хэрэгжиж шинээр 25 айл гэр...

“Өргөө цагаан гэр” хөтөлбөр 4 дэх жилдээ хэрэгжиж шинээр 25 айл гэр оронтой боллоо

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 2016 оноос эхлэн гэр оронгүй амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлогогүй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эхчүүдээ дэмжих зорилгоор “Өргөө цагаан гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.  Энэ жил мөн “Өргөө цагаан гэр” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж 25 өрхөд гэр гардуулан өглөө. Өөрийн гэсэн гэргүй айл өрхийг халуун ам бүлээрээ аз жаргалтай амьдрах нөхцөл боломжоор хангах зорилготой тус хөтөлбөр 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж нийтдээ 70 өрх, айл хамрагдаад байгаа юм.  “Өргөө цагаан гэр” арга хэмжээг Хөвсгөл нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө гэсэн сэтгэлтэй, нутгийн олондоо тус дэм болох эрмэлзэлтэй олон хүмүүс дэмжин оролцдог. Энэ жишгээр  Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Монгол Улсын харцага Ганзоригийн Ганхуяг өнгөрсөн жил иж бүрэн 5 гэр бэлэглэж байсан бол энэ жил мөн иж бүрэн 5 гэр нийт 10 гэрийг нутгийнхандаа бэлэглэж олон айлыг орон гэртээ болгож халуун дулаан ам бүлээрээ хамт амьдрах боломжийг олгожээ.

Өргөө цагаан гэр хөтөлбөрт хамрагдсан айл, өрхүүдийн ахуй амьдрал дэвжин дээшилж, халуун ам бүлээрээ аз жаргалтай, урам зоригтой элэг бүтэн амьдрах болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН