Нүүр хуудасТэмдэглэл“Ачит-Ихт” үнэхээр ачлалтай компани юм

“Ачит-Ихт” үнэхээр ачлалтай компани юм

Сэтгүүлч, нийтлэлч Отгонжаргалын Эрдэнэжаргалын  “Ачт-Ихт” компанийн “ХААЛТТАЙ” бүсээс хийсэн НЭЭЛТТЭЙ сурвалжлага” цуврал бичлэгийг өөрийнх нь цахим хуудаснаас эх сурвалж болгон толилуулж байна.  Ачит-Ихт компанийн талаарх олон нийтийн эргэлзээг сэтгүүлчийн нүдээр дурандан буулгасныг уншигчид өөр өөрсдийн оюунаар шүүн тунгаах буй заа…

Үйл явц-01

Монголын уул уурхайн салбарын нэгэн зууны түүхэн хөгжлөөс харахад тус салбарт,1970-аад оны сүүлч хүртэл олборлох үйл ажиллагаа зонхилж байсан бол, 1980 оноос олборлон баяжуулдаг болсон, 1990-ээд оны дунд үеэс боловсруулах үйлдвэрийн үндэс суурь тавигдсан.

Түүний үлгэр жишээ нь “Эрдмин” үйлдвэрийн дүү “Ачит-Ихт”-ийн катодын зэсийн үйлдвэр. Тус үйлдвэр нь балансын бус холимог хүдрийг Бороожуулан уусгах-Уусган хандлах –цахилгаан хими\L-SX-EW\-ийн гэсэн гурван дамжлагаар боловсруулдаг, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, бүрэн автомажсан гидрометалургийн үйлдвэр юм. Чамгүй том эрсдлийг үүрч, зориг эрмэлзлэлийг гаргаж чадсан нь үр дүнгээ ч өгсөн.

Тус үйлдвэрийн эдүгээ ашиглаж буй 2-р овоолгод гадаад, дотоодын экспертүүдийн судалгаа шинжилгээгээр эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж татгалзаж ирсэн үүсмэл ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж , дэлхийн жишигт нийцсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэн улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж чадсанаараа “Ачит-Ихт” бусдыг байлдан дагуулж чадсан.Чадах чадах даа, тэд байгаль орчин болон хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөө багатай үйлдвэрлэл явуулж, дэлхийн жишигт нийцсэн зэс үйлдвэрлэнэ гэсэн эрхэм зорилгоо хэрэгжүүлж чадсан нь энэ үйлдвэрийн давуу тал юм. Тиймээ… Чадна гэдэг байлдан дагуулахын нэг хэлбэр. Бусдыг байлдан дагуулахаас өөр өрсөлдөөн , өөр амбийц угаасаа байдаггүй юм.

Үүний нотолгоо нь “Ачит-Ихт” ХХК нь 2016 онд Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу үүсмэл орд ашиглах “UN-000001” тоот анхдагч тусгай зөвшөөрлийн эзэд болж, энэ амжилтаа бататган 2017 онд Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан болзол нөхцлийг хангаж “ Тогтворжуулах” гэрчилгээг хүртэж, мөн Монгол Улсаас анх удаа Лондонгийн металл бирж \LME\-д 2019 оны Нэгдүгээр сарын 23-ны өдөр гишүүнээр элсэж, албан ёсоор бүртгэгдсэн нь дэлхийн өрсөлдөх чадварт өөрийн гэсэн байр суурийг тогтоож чаджээ.

“Ачит-Ихт” хаялага ихээ. Улсын төсөвт \2014-2019 онд\ нийт 137,721 тэрбум төгрөг. Орон нутгийн төсөвт нийт 15,565 тэрбум төгрөг, үүнээс Улаанбаатар хотод 143,016 тэрбум төгрөг, Орхон аймагт 10,270 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Зөвхөн 2015 онд татвар төлсөн баримтаас үзэхэд: 4,000 цагдаа, 7,700 сувилагч, 10,000 багш, 15,000 үйлчлэгчийн нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг татварт төлжээ…

“АЧИТ-ИХТ” компани КАПИТАЛИЗМЫН анхан ХУРИМТЛАЛЫН үе шат руу орж байна

Тайлбар №01

Монголчууд бидний цогцлоон ядаж буй шинэ тогтолцоот нийгэм маань капитализм. Үндсэн хуулийн зорилт маань капитализм. “Хүмүүнлэг, ардчилсан нийгэм” гэх нь уянгын халил, улстөр-үзэл суртлын халхавч бөгөөд энэ мэт утгагүй уран донгодох нь түмэн ардыг төөрөлдүүлэх осолтой нь нэгэнт харагдлаа. Тэр хүмүүнлэг ардчилсан нь өөрөө долоочих гээд өвөр түрийнд нь гүйгээд хүрээд ирэх юм шиг төсөөлөл ноёрхож байна. Гэтэл капитализм бол хамгийн хүнд зорилт. Дэлхийн түгээмэл түүхнээ дийлэнх олонхи тохолдолд боломжгүй зорилт байсан, байсаар ч байна. Бидний сонгосон нийгэм бол ХӨРӨНГӨТНИЙ АРДЧИЛСАН нийгэм шүү гэж НЭРТЭЙ юмыг нэрээр нь нэрлэхээс араггүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд заахдаа “Монголын ард түмэн бид…эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэжээ. Цогцлуулах энэ нийгэм нь “нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч” улмаар “дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага”-д нийцэх ёстой гэнэ. Эндээс зорилт маань капитализм болох нь тодорхой болчихуй. Шинжлэх ухаан \ШУ\-ны нэр томъёо нь энэ. Манай улс төрчид болон олонхи хүмүүс энэхүү түлхүүр үгийг мэдэхгүй , хэрэглэхгүй нь тулгуур бодлого зорилгыг тодорхойгүй болгож байна. Тэгэхээр дахин давтан хэлье. КАПИТАЛИЗМ бол шинжлэх ухаан үйлдвэрлэл.
Ийм тодорхойлолттой юм. Хүмүүнлэг ардчилсан энэ тэр байх үгүй нь хоёрдугаар зэргийн асуудал. Онолынхоо ойлголтоор бол Монгол Улс капиталист анхны хуримтлалын үе шатандаа явж байгаа юм. Энэ үе шатанд болохгүй юм гэж байхгүй зүй тогтолтой. Энэ зүй тогтолыг хэрэгжүүлж буй цөөхөн компани бий. Энэ компаниудын нэг нь “АЧИТ-ИХТ” ХХК юмаа. Ийм нэг гоё нэртэй компани Монгол Улсад, монголын газар шороон дээр тодруулж хэлбэл Эрдэнэтэд үйл ажиллагаагаа эхлээд таван жил болж байгаа ажээ. “Ачит” хэмээх энэ үгийг Я.Цэвэлийн тайлбар толиос харахад \ач тус бүхий, ачит хүн, ачит эх, ачит төрийн аврал\ хэмээн тайлбарлажээ. “Ихт” гэдэг нь бага гэдэгтэй хэмжээгээр эсрэгцэлдсэн утга бүхий \хэмжээгээр үлэмж\ их хэмээсэн байна.

ТАЙЛБАР-02

Капитализм бол шинжлэх ухаан үйлдвэрлэл гэдгийг бид санаандаа хийгээд авлаа. “Ачит-Ихт” компаний ард Ц.Элбэгдорж нь байна уу, П.Цагаан нь байна уу доорхи бичвэрт хамаагүй. Миний харах өнцөг энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор САЙН тал нь юу байна вэ? гэдгээс нь л харах гээд байна. Мэдээж, энэхүү үйлдвэрийг үүсгэн байгуулагчид нь олигархиуд гэж нийгмийн сүлжээгээр шуугиж байна. Бид олигархиуд гэж орилохоосоо өмнө нэг юмыг сайтар ойлгох хэрэгтэй. Юу гэвэл, капитализмд хөрөнгөтнийхөөс илүү сайн сайхан ардчилал байдаггүй гэдгийг. Ардчилал, зах зээл гэж юу вэ? Хөрөнгөтний ардчилал, хар зах, мөнгө хүүлэх зээл. Төр засгийн эрхийг хөрөнгөтнүүд барина.Тогтолцоо нь ийм юм. Ингээд хөрөнгөтнүүд засгийн эрх барьж байх үедээ нэг үйлдвэр барьчихжээ. Энэ үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрийн балансын бус үүсмэл ордыг ашиглан гидрометаллургийн аргаар катодын зэс үйлдвэрлэн эдийн засгийн эргэлтэнд оруулахад хүч нөөцөө төвлөрүүлжээ. Зэс гаргах үйлдвэртэй болох тухай Эрдэнэт үйлдвэр цөндөө ярисан, өдгөө баригдаагүй л байна. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид төдийгүй монголчуудын мөрөөдөл байлаа. Энэ мөрөөдлийг чин зорилгот зориг эрмэлзлэл гарган, том эрсдэл үүрж, бэрхшээлийг сөрж, оноос онд жилээс жилд ололт амжилтын төлөө зүтгэсэн тус үйлдвэрийн түүхийг бүтээгч хамт олон юм.

“Ачит-Ихт” ҮНЭХЭЭР АЧЛАЛТАЙ ЮМАА

ӨГӨГДӨЛ

Өнөөгийн цахим мэдээллээр тавигдаад байгаа: Хүний хийсэн зүйлийг сайныг нь хардаг нүдтэй, чадсаныг нь ярьдаг хэлтэй, зөвийг нь сонсдог чихтэй байхыг хичээж яваарай хэмээсэн зурвасыг ишлэл болгож буйгаа дурьдая.

Нүдтэй бүхэн харж байдаг, чихтэй бүхэн сонсож байдаг.¬Ер нь Монголд сайн сайхан ба муу муухайн үзэгдэл явагдаж байна. Сайнаасаа муу нь давамгайлаад байх шиг. Үнэн, худал нь эргэлзээ, таамагтай энэ их мэдээллийн илүүдэлээс хэн, юуг олж үзэж байна вэ? гэдэг нь хувь хүний бас нэг шалгуур юм. Ерөөсөө юуг ч олж үздэггүй юмуу, эсвэл цаг ямагт шал хэрэггүй зүйлийг олж хардаг, эсвэл дандаа муу муухайг шиншилж сонжиж явдаг хүмүүс аль олон.

Нүдтэй бүхэн харж байдаг, чихтэй бүхэн сонсож байдаг.¬Ер нь Монголд сайн сайхан ба муу муухайн үзэгдэл явагдаж байна. Сайнаасаа муу нь давамгайлаад байх шиг. Үнэн, худал нь эргэлзээ, таамагтай энэ их мэдээллийн илүүдэлээс хэн, юуг олж үзэж байна вэ? гэдэг нь хувь хүний бас нэг шалгуур юм. Ерөөсөө юуг ч олж үздэггүй юмуу, эсвэл цаг ямагт шал хэрэггүй зүйлийг олж хардаг, эсвэл дандаа муу муухайг шиншилж сонжиж явдаг хүмүүс аль олон.о нэг мөсөн тодорхойлчихуй.

300 ажилтан-тай энэ хамт олон: Аюулгүй ажиллагааны соёлтой,үнэнч шударга хариуцлагатай, бүтээлч санаачилгатай, идэвхи зүтгэлтэй, чанарыг эрхэмлэсэн өндөр гүйцэтгэлтэй, мэргэшсэн ур чадвартай, хөгжих эрмэлзлэлтэй,итгэлцлэл хүндлэл, ёс зүйтэй, дүрэм журмаа мөрддөг, сахилга баттай, багаар ажиллах чадвартай ийм үнэт зүйлстэй хамт олонтой ажилтан, сэтгэл дүүрэн, итгэл төгс ажиллах нь зүй бизээ. Тиймээс цагийн шалгуур, мэргэжлийн сорилтыг даван туулж өдрөөс өдөрт, сараас сард, жилээс жилд ололт амжилтыг гаргаж эдүгээ Үндэсний хэмжээний үйлдвэр болж, ТОП-100 аж ахуйн нэгжээр хоёронтоо шалгарсан энэ компаний мэргэшсэн мэргэжилтнүүдийн далайцтай бодлого, даацтай ажиллагааны үр дүн билээ.

Жилд 10 000 тонн котодын зэс үйлдвэрлэдэг тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудыг сонсоход, байгаль орчны талаар хүлээсэн үүргээ биелүүлэх, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, компанийн болон үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжин ажиллаж ирсэн байна.
Мэдээж төслөөс хүртэх эдийн засгийн үр өгөөж чухал. Үр өгөөжөө өгч ч байна. “Ачит-Ихт” ажлын байр бий болгохын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн бүтээсэн, тусалсан, дэмжсэн ажлуудыг тоон үзүүлэлтээр харвал:

Нийт төлсөн татвар153,287 тэрбум төгрөг, Байгаль орчны нөхөн сэргээлтэнд 2,976 тэрбум төгрөг, Дотоодын худалдан авалтанд 101,878 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтанд 448,957 тэрбум төгрөг, олон нийт рүү чиглэсэн дэмжлэгт 64,4 сая төгрөг, ажилчдыг дэмжих чиглэлд 1,2 тэрбум төгрөг, орон нутгаас хийсэн худалдан авалтанд 1,472 тэрбум төгрөг, боловсролын салбарт 607 сая төгрөг, цахилгаан эрчим хүч, усны төлбөрт 6,7 сая төгрөг зарцуулжээ.

“Ачит-Ихт” үнэхээр ачлалтай юмаа. Эдүгээ Үндэсний хэмжээх тодотголтой энэ компани 2014 онд үйлдвэрээ нээснээс хойш өнөөдрийг хүртэл дотоодын худалдан авалтанд нийт 101,878 тэрбум төгрөг зарцуулжээ. Энд орон нутгаас гадна нийслэлийнхэн ч орно. “Ачит-Ихт”-ийн ирээдүй, алс хэтийн алс хэтийн зорилгыг өөдрөгөөр харвал: Орхон аймаг сүүлийн 20 гаруй жил өрсөлдөх чадвараараа бусдыгаа тэргүүлж байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн ч нөлөө, “Ачит-Ихт”-ийн хаялага ч нөлөө тусгалаа үзүүлж хувь нэмэрээ оруулсан. Тус компанийн ашиглаж буй хүдрийн овоолгын анхны нөөц 56 сая тонн, 20 жил ажиллана гэж үзвэл дахиад 15 жил ашгаа өгч, Эрдэнэт хотын хөгжилд, эдийн засагт, иргэдийн амжиргаанд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Тус компани нь “Ачит Зэс” охин компаний давуу эрхийн хувьцааг “Ачит-Ихт” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдад зориулан гаргасан бөгөөд хувьцааны ноогдол ашиг нь жилийн 30 хувь, улирлын 7.5 хувь, сарын 2.5 хувийн хүүтэй ажээ. Энэ нь банкны хугацаатай хадгаламжийн хүүгээс дөрөв дахин их үзүүлэлт юм.

“Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээний хөрөнгө оруулалтаар Монгол Улсад анх удаа барьж буй МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ МӨСӨН ӨРГӨӨ юм. Энэ өргөө нь хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх , эрүүл чийрэг хүмүүжих орчныг бий болгох зорилгоор 2020 оны “Азийн хүүхдүүд” олон улсын спортын үйл ажиллагааг зохион байгуулах “Мөсөн өргөө “ бүтээн байгуулалтын төслийн үйл ажиллагааны гол санхүүжүүлэгчээр “Ачит-Ихт” ажиллаж байгаа нь үнэхээр ачлалтай агаад холыг харсан буянтай ажил болжээ. Энэ бүхэн улс орондоо, нийгэмдээ, хүн арддаа, айл өрх бүрд өгч буй том ӨГӨГДӨЛ юм.

Тиймээ. Бид өөрийн гэсэн дотоод үндэслэл, хүчин зүйл, ололт амжилт бүхэн маань Монгол Улсын хөгжлийн тулах тулгуур, чирэх зүтгүүр, хөших хөшүүрэг нь болно. Тэгж гэмээнэ Үндэстэн сэргэн мандана. Ардчилсан дэглэмийн агуулга, зорилго нь Үндэсний Сэргэн Мандал. Өөрөөр бодвол утга учиргүй хэрэг болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН