-1.4 C
Ulaanbaatar
Лха, 20 10 сар 2021 23:56:48
Нүүр хуудасЯрилцлагаАмьдрал бол аялал

Амьдрал бол аялал

[blue_box]Индонезийн Балид Аялал жуулчлалын чиглэлээр суралцсан Б.Сарантуяа нь өдгөө “Нүүдлийн Soul” хэмээх бизнесээ үүсгэн байгуулж Зүүн өмнөд ази, Өмнөд ази, Европын улсуудаар хамгийн хямд зардлаар үүргэвчтэй аялал хийхийг санал болгон ажиллаж байгаа юм. Тэрээр 25 нас хүртлээ 25 улсаар аялана гэж өөртөө зорилт тавсан бөгөөд өнөөдрийг хүртэл зүүн өмнөд ази, европын нийт 20 улсаар аяласан үүргэвчтэй аялагч юм.[/blue_box]

-Таны бодлоор хоол гэж юу вэ? Нэг өгүүлбэрт багтаавал

Хоол бол амьдралын кайф буюу таашаал.

-Та Амьдрах гэж иддэг үү? идэх гэж амьдардаг уу?

Миний хувь хүний зүгээс бол идэх гэж амьдардаг. Идэх гэдэг нь олон орны хоол хүнсний гоёыг  үзэж, харж, идэж таашаал авч амьдардаг

-Аялал гэж юу вэ?

Аялал бол адал явдал

Аялах газраа хэрхэн сонгодог вэ?

Хамгийн анх аяладаг байсан Сараа өнөөдрийн аялдаг Сараа хоёрын хооронд ихээхэн ялгаатай. Анх аялахдаа өндөр хөгжил, гоё байшин барилга, хүн ам их тийм үзүүлэлт харж улс орноор аялахыг хүсдэг байсан. Харин одоо соёл уламжлал, түүхэн дурсгалт болоод үзэсгэлэнт цогцолборт  газартай орнуудаар сонгож очдог болсон. Сар бүрийн маршрутаа гаргахдаа нэг сард 3-6 орноор аялаж энэ бүгдээс нь аль нь гоё байгалтай, хаана нь далай гоё харагддаг гэх мэтчилгээр тухайн улс орны хамгийн онцлог гэсэн супер гэсэн газруудаар явахыг зорвдог.

Аялалд гарахад таны цүнхэнд байнга байж байдаг хүнс?

Монголд уу эсвэл гадаадад аялах уу гэдгээс их хамаарна. Зүүн өмнөд ази руу аялалд гарахдаа өглөөний цай буву овъёос /мюслэ/ болон фитнес /шахмал/ хоол авч явдаг.  Яагаад эдгээрийг авч явдаг вэ гэхээр нэгдүгээрт эрүүл хоол, хоёрдугаарт мөнгө хэмнэнэ, гуравдугаарт өл дардаг сайн талтай. Үүргэвчтэй аялал  нь алхдаг учраас хоол тэжээлээ сайн идэж эрч хүчээ сэлбэх хэрэг гардаг. Хичнээн хямд зардлаар аялалаа ч гэсэн өглөө өдөр орой хоол идэж энерги авах ёстой болдог юм даа.

-Алдсан энергиэ ямар хоолноос авдаг вэ?

Овъёосоо жимснүүдтэй хольж иддэг эсвэл сникерс буюу илчлэг өндөртэй хүнс хэрэглэдэг. Зүүн өмнөд азид авакоданы шүүс их уудаг, энэ нь өег эрүүл мэнд төдийгүй гоо сайханд тустай жимс. Жимсний  холимог шүүс/смүүти/ жинхэнэ оригналаараа байдаг. Шууд нүдэн дээр жимснүүдээ шахаад холиод бэлдэж өгдөг. Үнэ өртөгийн хувьд ч бас монголоос хямдхан 1 доллар л болдог. Ийм хоол ундаар энергиэ нөхдөг дөө.

-Очсон газруудын чинь ус агаар хоол хүнс хэрхэн нөлөөлж байна вэ?

Эхлээд газарзүйн байршлаас хамаараад шал өөр хоол унд хэрэглэх ёстой болж таарсан. Индонез бол миний хамгийн анхны урт хугацаагаар байсан газар. Монгол хүний бие организмаас хамаараад мах ихээр иддэг шүү дээ. Харин индонезд  мах идэх боломж байхгүй. Мөн махыг их хэмжээгээр идвэл цаг ууртай нь тохирохгүй бие хүндрээд хоол шингэхгүй гэх зэрэг таагүй байдал үүсдэг. Зүүн  өмнөд ази руу явахад хөнгөн жимс жимсгэнээр хооллоно. Харин европын улс орнуудаар аялахад хооллолт нь бас өөрчлөгдөж бие хүндэрээд байгаа юм шиг санагддаг. Жишээ нь: Чех улс маш давслаг, хүнд байдаг

-Таны идэж байсан хамгийн хачирхалтай хоол

За аялаж байсан газруудаас сонин сонирхолтой хоолыг түүвэрлэвэл.

Камбожод аялаж байхад нэг жихүүдэс төрүүлэм ил гал дээр шорлож шарсан могой идэж үзсэн. Амтыг нь илэрхийлвэл тиймэрхүү нялцгай маягийн. Энэхүү хоолыг тухайн улсад хүндэлж бахархдаг хүндээ идүүлдэг уламжлалтай гэнэ лээ.

Тайланд индонезд  улсын /Дрияан / гээд өмхий жимс байдаг. Идэхэд бол чихэрлэг сармис амтагдана бараг 5-6 цаг амнаас гарахгүй амтагддаг. Тэгэхдээ үнэхээр өмхий жимс муудсан өндөгнөөс муухай үнэртэй гээд л бод. Энэхүү жимсийг зүүн өмнөд азид тээврийн хэрэгслээр авч явахыг хориглодог. Дахиад хэлье үнэрийг нь тэвчих амаргүй өмхий.

Лауст аялахад манай найзын найз бид нарыг хүлээж аваад оройн хоолонд урьсан. Бидний урьсан газар маш  үнэтэй ресторан байсан. Тэгээд хооллоод бүх хоолоо идсэний дараа шөл ирсэн тухайн шөлийг тайлбарлахдаа энэ хоол нь манай улсын хамгийн үнэтэй алдартай хоол хүн бүр идэж чаддаггүй гэж тайлбарласан л даа. Тухайн рестоны гэрэл нэлээн бүүдгэр тэрхүү хоолыг идэж байсан чинь жижиг хар хар юм байхаар нь гайхаад асуусан чинь  шоргоолжтой шөлөө гэсэн дээ. Амтны хувьд эсгэлэн амттай ч шоргоолж идэж байна гэхээр нэг л муухай мэдрэмж төрсөн.

Бали-д идсэн тахианы хөлтэй хоол. Хөл нь хумстай болохоор харагдах байдал нь их муухай. Тэгэхдээ л идсэн, тэндэхийн ард иргэд бүр мөлжөөд иддэг гэсэн шүү

-Тэгвэл манай улсын ямар хоолыг жуулчид хараад эвгүйрхдэг вэ?

Чанасан толгой, таван цул хараад сонин болдог. Спайн улсаас ирсэн жуулчин залуу монголд ирээд үзэж амтлах ёстой зүйлүүдийнхээ жагсаалтыг гаргасан байсан. Тэр дотор айраг байсан айргыг гадаадынхан /Hourse sheet/ гэж нэрлэдэг. Орчуулбал МОРИНЫ ШЭЭС гэсэн агуулгатай. Сүүтэй цайнд бас тийм ч тааламжтай ханддаггүй. Манай баруун аймгийнхан хуурай цайгаа их хэмжээтэй хийж өтгөн боровтор баавар цай чанадаг. Энэ цайг гадаадынхан уух дургүй. Учир нь энэхүү цай ЧАНАСАН ОЙМС шиг гэж егөөддөг

-Индонезд очих болвол хамгийн түрүүнд ямар хоол идэх ёстой вэ?
Нааса горен: шарсан будаа
Ми горен: шарсан гоймон
Бали арал руу явах бол Сате

-Идэх дуртай гадаад хоол

Итали пастанд маш дуртай, итали улсаар аялах гэж байгаа аялагчдад тэнд очоод хамгийн түрүүнд паста ид гэж зөвлөмөөр байнаг. Итали улс бол пастаны орон ресторан болон зочид буудалд нь амрахад нэг, хоёрдугаар хоолонд заавал паста дагалддаг их сонин.

-Хийх дуртай хоол

Бас паста хийх дуртай. Хийхэд нэг их ажиллагаа орохгүй ч амттай байдаг.
Сараагийн пастаны жор:
Пастаны гоймон- 1 уут
Улаан лооль-1 кг
Яншуй-20 гр
Давс- чимх
Оливын тос- 50 грамм
Сонгино- 1 ш
Үхрийн мах- 200 гр
сармис 3 -хумс

Хийх арга: Сонгино, сармис, махаа жижиглэн хэрчээд тосондоо хуурна. Дээрээс нь хэрчсэн  улаан лоолио нэмж соус маягийн болгоно. Пастаны гоймонгоо хугалахгүйгээр нэмнэ. Мөн усаа гоймонгоо үл ялиг давуулж хийнэ. Шөлийг нь ширгэтэл болгоод дэрээс нь яншуй хийгээд идэхэд бэлэн болгоно. Мөн италичууд пастаа хийхдээ хэзээ ч бэлэн улаан лоольтой соус авдаггүй.

-Идэх дуртай амттан

Зайрмаг идэх дуртай. Тэр дундаа итали Желато маш гоё,

Танд ус, лууван, мах гурав байвал ямар хоол хийх вэ?

Шорлог хийнэ илүү амттай. Шөл хийвэл амин дэмүүд нь алдагдчих байх

Ярилцсанд баярлалаа. Таны зорьсон ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье
Эх сурвалж: Миний жор сэтгүүл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН