Нүүр хуудасМэдээАБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Төсвийн тогтвортой байдлын талаар байр сууриа илэрхийллээ

АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Төсвийн тогтвортой байдлын талаар байр сууриа илэрхийллээ

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр (2024.08.23) Төсвийн тодотголыг дагалдуулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулиудын өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлж хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр, 2024 оны Төсвийн тодотголыг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуульд төсвийн суурь зарлага, суурь тэнцэл гэх өөрчлөлтүүдийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан нь төсвийн сахилга бат, хариуцлагын тогтолцоог сулруулах, улсын төсвийг гадаад өр, зээлийн дарамтанд оруулах, улс орны ирээдүйд сөргөөр нөлөөлөх бодит эрсдлүүдийг учруулахаар байна гэдгийг онцлов. Тодруулбал,  Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулснаар  тус хуулийн үндсэн суурь зарчим, агуулгыг нь алдагдуулж, хяналт тавих, хязгаарлах боломжийг хааж байна.

Тус хуульд “Төсвийн суурь зарлага, суурь тэнцэл” хэмээх шинэ тодорхойлолтыг оруулан улмаар төсөвт бонд болон гадаад зээлүүдийг оруулж тооцохгүй, төсвийн гадна гаргах зохицуулалтыг тусгажээ. Улмаар Монгол Улс хоёр төсөвтэйгөөс ялгаагүй болох, гадаад өр, зээлийг хязгаарлалтгүй нэмэх, хяналт тавих боломжгүй гэлээ. Тухайлбал, төсвийн зардал  ирэх гурван жилд хамгийн доод талдаа 11.6 их наядаар нэмэгдэж, тэр хэмжээгээр Засгын газрын өрийн хэмжээ тэлэн, улмаар гадаад өр, зээлийн бондын эргэн төлөлтийн дарамт улсын төсөвт  эрсдэл учруулж Монгол Улсын аюулгүй байдалд сөргөөлөх нөлөөлөх боломж бий болох эрсдэлтэй гэдгийг илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН