-6 C
Ulaanbaatar
Бям, 15 5 сар 2021 06:29:06
Нүүр хуудас Мэдээ Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснээр иргэд 50-120 мянган төгрөг төлөх...

Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснээр иргэд 50-120 мянган төгрөг төлөх нь…

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталж, Хотын даргад хэрэгжүүлэх үүрэг чиглэл өглөө. Тэгэхдээ авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж байна. Ингэснээр нийслэлийн төсөвт 50 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Энэ нь эргээд авто зам засахад зарцуулагдана гэдгийг албаныхан онцолсон.

Авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ.

Тухайн автомашины хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаараад төлбөрийн хэмжээ өөр өөр болж байна.   Авто замын тухай хуулийн  заалтыг үндэслэн 2015 оноос авто зам ашигласны төлбөр авч эхэлсэн. Өдгөө нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч авто зам ашигласны төлбөрт 10-60 мянган төгрөг төлж байгаа. Харин тав дахин нэмэгдүүлснээр 50-120 мянга хүртэл төгрөг төлөх Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы оруулсан саналыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 29 дүгээр хуралдаанаар хэлэлцэн батлаад байна.

Харин авто зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэх болсон шалтгааныг тодруулахад албаныхан дараах тайлбарыг өгч байна.

Ж.Батбаясгалан: Арав гаруй жилийн турш авто зам ашигласны төлбөрт өөрчлөлт оруулаагүй. Өөрөөр хэлбэл, жолооч нар 10-20 мянган төгрөг  төлдөг. Ингээд бодоход бидний өгч байгаа татвар бага байхад шинэ зам барих хөрөнгө бүрдэх боломж дутмаг байна. Авто зам ашигласны төлбөрийг байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн дагуу тодорхой хувь хэмжээгээр нэмэхээр болж байгаа юм. Мөн дараа жил нийтийн тээврийн 50 хувийг бүрэн шинэчлэхээр болсон. Сүүлийн 10 гаруй жил нэг ч автобус нэмэгдээгүй. Хувийн компаниуд дээр л  ганц, хоёр нэмэгдсэн байх. Нэг ёсондоо иргэд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй хэрэглэх боломжийг гаргаж өгч байгаа учраас авто зам ашигласны татварыг нэмж байгаа юм. Ирэх жил автобусаа 500-аар нэмэгдүүлнэ. Монгол Улсын төсөв автобус худалдан авах зардлын 50 хувийг шийдэж, нийслэлийн төсвөөс үлдсэн хувийг гаргахаар болсон. 2020 онд үлдсэн парк шинэчлэлээс хугацаа нь дуусаж байгаа автобуснуудын асуудал 2021 онд шийдэх боломжтой болж байгаа юм. Нийтийн тээврээ шинэчлэх ажилд хотоос ихээхэн анхаарал хандуулж, Сангийн яам, Засгийн газарт хандах болно” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН