Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 325 дугаар анги 2025 оны хаврын мод тариалалтыг зохион байгууллаа.

Тус тариалалтаар Улиас-1000 ширхэг, Хайлаас-1000 ширхэг, Шар хуайс-1000 ширхэг, Бургас- 1000 ширхэг нийт 4000 суулгацыг ангийн байрлалд тарьж усалгаа арчилгааны ажлыг зохион байгууллаа.
