Нүүр хуудасМэдээАГААРЫН ЦЭРЭГ: Зэвсэгт хүчний 303 болон 337 дугаар ангийн нисэхийн ахмадууд хандив...

АГААРЫН ЦЭРЭГ: Зэвсэгт хүчний 303 болон 337 дугаар ангийн нисэхийн ахмадууд хандив өргөжээ

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг энэ сарын 23-25-ны өдрүүдэд өргөн хүрээнд, ёслол төгөлдөр тэмдэглэхээр Агаарын цэргийн командлагчийн тушаалаар Ажлын хэсэг байгуулагдаж, олон шинэлэг, бүтээлч ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байгааг бид цаг тухай бүрт нь та бүхэндээ мэдээлж байгаа билээ.

Өнөөдөр Зэвсэгт хүчний 303 болон 337 дугаар ангийн Ахмадын зөвлөлийн дарга Т.Сүхээ, Ж.Долгор нар болон ахмадын төлөөлөл Агаарын цэргийн командлалд зочилж, түүхт ойгоо хамтран тэмдэглэх талаар Ажлын хэсгийн дарга, гишүүдтэй санал солилцон, тус ангиудын ахмадуудын хандивыг гардуулж өглөө.

Цэргийн нисэх хүчинд залуу нас, сэтгэл зүтгэлээ зориулж, ихийг хийж бүтээсэн ахмадуудын маань сэтгэл шингэсэн энэхүү хандив нь Нисэх хүчний алдар гавьяа, түүхэн замналыг түүхийн ном, зургийн цомог, баримтат кино, контент болгон хойч үедээ өвлүүлэн үлдээх, иргэд, хүүхэд, залууст Агаарын цэргийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, тэдэнд цэрэг, эх оронч үзэл хүмүүжил олгох их үйлсэд зориулагдах болно.

Цэргийн нисэх хүчний эрхэм хүндэт ахмад дайчид та бүхэндээ урт насалж, удаан жаргахыг ерөөж, Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН