2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабтай хамтран Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар “Цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн бэлтгэх сургалт”-ыг 04 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд тус ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.

Сургалтаар 15 цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэнд цахилгаан тусгай тоноглолын механикч, бодит шалгалтын бүлгийн механик-жолооч, автын засварчин гэсэн 3 мэргэжлээр тус бүр 40 цагийн онол, дадлага хосолсон хичээлийг судлуулан цэргийн албыг хэвшүүлэх дадлага, сургуульд хамрууллаа.

Тус бэлтгэл үүрэгтний төгсөлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ч.Санждорж болон ангийн захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга хошууч Г.Мөнхбат болон ХУД-ийн ЗДТГ-ын Цэргийн Штабын шуурхай бүлгийн ахлагч сургагч ахлагч М.Төрмандах нар оролцож цэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд амжилттай суралцаж төгссөнд талархаж Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн удирдлага хамт олны зүгээс төгсөгчдөд өргөмжлөл, гэрчилгээ, дурсгалын зүйлийг гардуулан өгч мөн ХУД-ийн ЗДТГ-ын Цэргийн Штабаас талархал, Цэргийн бэлтгэл үүрэгтний үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм.

Энэхүү Цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн бэлтгэх сургалт нь Монгол Улсад Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн босгон дээр Нисэхийн ангид зохион байгуулагдаж буй нь онцлог бөгөөд ХУД-ийн Хүндэт иргэн тэмдгээр цэргийн бэлтгэл үүрэгтэн Ч.Гансүхийг шагнасан юм.
