2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305 дугаар тусгай салбар Ховд аймгийн Булган сумын Булган голын сав газрын захиргаатай хамтран голын эрэг дагуу их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа. Урин дулааны улирал эхэлж, голын эрэгт амарч зугаалах хүмүүс нэмэгдсэнтэй холбогдуулан хог хаягдлын хэмжээ ихэссэн тул байгаль орчноо хамгаалах зорилгоор энэхүү ажлыг эхлүүлсэн юм.

Цэвэрлэгээний ажил өглөөний 8:30 цагт эхэлж, орой 17:00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд нийт 50 гаруй хүн идэвхтэй оролцлоо. Голын эрэг орчмын 5 километр газрыг хамарч, хуванцар сав, шил, лааз, хүнсний үлдэгдэл зэрэг төрөл бүрийн хог хаягдлыг ангилан цуглуулж 3 тонн орчим хог хаягдал түүж, сумын нэгдсэн хогийн цэгт зөөвөрлөлөө.

Энэхүү санаачилга нь байгаль орчноо хамгаалах, иргэдийн ухамсрыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах бөгөөд цаашид тогтмол үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.