Нүүр хуудасМэдээАГААРЫН ЦЭРЭГ: Зэвсэгт хүчний 353-р анги 2024-2025 оны сургуулийн жилийн II үеийн...

АГААРЫН ЦЭРЭГ: Зэвсэгт хүчний 353-р анги 2024-2025 оны сургуулийн жилийн II үеийн сургалт бэлтгэлийн нээлтийн ажиллагааг зохиожээ

Нээлтийн үйл ажиллагааг хоёр өдөр зохион байгуулсан бөгөөд эхний өдөр цугларах дохиогоор ажиллаж, жагсаалын үзлэг болон ёс зүйн андгай давтаж, цэргийн цол олгох үйл ажиллагааг явууллаа.

Хоёр дахь өдөр бие бүрэлдэхүүнд ангийн захирагч хурандаа Ч.Буянзаяа “Орчин үеийн дайн түүний шинж чанар, хэтийн төлөв”, штабын дарга дэд хурандаа П.Аззаяа “Дроны аюул, түүний эсрэг тэмцэх арга замууд”, ангийн ахлагч тэргүүн ахлагч М.Батмөнх “Бэлэн байдлыг дээшлүүлэхэд ахлагчийн бүрэлдэхүүний үүрэг оролцоо манлайлал” сэдвүүдээр тус тус илтгэл танилцуулсан бол зочин илтгэгчээр Доктор профессор хурандаа Ч.Эрдэнэчулуун “Удирдлагын манлайлал” сэдвээр илтгэж, “Менежмент, менежментийн психологи”, “Сайнаас агууд дэвшихүй”, “Сэтгэл хөдлөлийн чадамж” зэрэг номуудыг ангийн номын санд бэлэглэсэн юм.

Мөн Б.Даваа-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 120-р анги, Ү.Уянгасайхан захирагчтай Зэвсэгт хүчний 326-р ангиудын үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН