Зэвсэгт хүчний 303 дугаар анги тус ангиас тэтгэвэр чөлөөнд гарсан бэлтгэл ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг нээж ангийн захирагч дэд хурандаа Ч.Санждорж хэлсэн үгэндээ Нисэх хүчний 100 жилийн ойг угтаж Зэвсэгт хүчний 303 дугаар анги нь олон бүтээлч ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж буйн нэг нь ахмадууд та бүхэндээ хүндэтгэл үзүүлэх өнөөдрийн энэхүү арга хэмжээ бөгөөд тус ангийн бодлого, зорилтын салшгүй нэг хэсэг бол ахмадуудаа хүндлэн дээдлэх үзэл санаа бөгөөд, та бүхнийхээ цогцлоон байгуулсан хөгжил дэвшил, оюуны үнэт өвийг эрхэмлэн хамгаалж, хойч үедээ уламжлуулахад чиглэсэн ажлуудыг шат дараатай зохион байгуулж байгаагаа илэрхийллээ.

Мөн үйл ажиллагааны үеэр Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол хүрэлцэн ирсэн ахмадуудад Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хөтөлбөр арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Ухаант буурлууд та бүхэн минь Улс орондоо уул мэт түшиг нь байж үр ач нартаа алтан сургаалиа айлдан, урт насалж удаан жаргахын ерөөл өргөе.
