Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтан Агаарын цэргийн бие бүрэлдэхүүн Оросын Холбооны Улсын Дорнод цэргийн тойргийн Нисэх хүчний нэгтгэл, ангиудад зочилж, туршлага солилцлоо.

Энэ үеэр Эх орны дайны үед Монголын ард түмний тусламжаар байгуулагдаж, дэлхийн II дайнд оролцож ялалт байгуулсан домогт “Монгол Ард эскадриль”-ийн үйл ажиллагаатай танилцаж, дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, эх орны дайны баатруудад хүндэтгэл үзүүллээ.

Зэвсэгт хүчний Агаарын цэрэг болон ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн нэгтгэл, ангиуд, нэн ялангуяа Монгол Ард эскадрилийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.
