Зэвсэгт хүчний 065 дугаар анги харьяа салбаруудынхаа сувилагч нарыг сургалтад хамрууллаа.

Сургалтаар албанд хөтлөгдөж буй бичиг баримт, эмийн зохистой хэрэглээ, зонхилох өвчин болоод тусгай томилгоот бүлгүүдэд сурган зааварчлах хичээлийг хэрхэн орох тухай хоёр хоногийн сургалтыг хорооны төвд байрлах ”Эрүүл мэнд”-ийн төвд зохион байгууллаа. Мөн “Сувилахуйн амьдрал” төв төрийн бус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдгийн шилдэг сувилагч”-ийг шалгаруулах 16 дахь удаагийн “Алтан дэнлүү -2025” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд анх удаа цэргийн анги байгууллагаас төлөөлөн оролцлоо.

Мөн Агаарын цэргийн командлалаас ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан гурван сувилагчийг ТАЛАРХАЛ-ын бичгээр сайшааж урамшууллаа.
