Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 104 дүгээр тусгай салбарын удирдлага, хамт олон Номгон суманд ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нарыг хүлээн авах, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Сумын засаг дарга, Соёлын төвийн хамт олон сумын ард иргэд оролцож “Борзонгийн чимээ” хамтлаг уран бүтээлээрээ тэдэнд амжилт хүслээ.

Нийт туулах замынхаа 95 гаруй хувийг амжилттай туулж яваа ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нартаа зорисон зорилгодоо саадгүй хүрэхийн ерөөл өргөе!

Ахлагч Б.Отгончимэг