АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хариуцсан мэргэжилтэн Шэннон Коулин, хот байгуулалтын ерөнхий мэргэжилтэн Раушанбек Маматкулов, Төслийн ахлах ажилтан Б.Туул, Нийгмийн хөгжлийн ажилтан Г.Саранзаяа нартай уулзлаа.
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн 3-р үе шатанд тусгагдан батлагдсан Алтай – Улиастай чиглэлийн 198 км авто замын асуудлаар уулзалт хийж, санал, хүсэлтээ илэрхийллээ.
Ирэх онд хийхээр төлөвлөж байгаа замыг бүрэн хийж дуусгах хүртэл анхаарал тавин бүхий л боломжийг эрэлхийлж ажиллахаа АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хариуцсан мэргэжилтэн Шэннон Коулин хэллээ.