Нүүр хуудасМэдээАзила Хадри: Ш.Алтантуяаг хөнөөх ажиллагааг амжилттай гүйцэтгэлээ гэж 300 сая рингитээр шагнасан

Азила Хадри: Ш.Алтантуяаг хөнөөх ажиллагааг амжилттай гүйцэтгэлээ гэж 300 сая рингитээр шагнасан

Монгол улсын иргэн гадны оронд амь насаа алдах тохиолдол цөөнгүй. Хүний нутагт хэрэг зоригоо бүтээх гэж явсан аавын хүү, ээжийн охин бусдын гарт амиа алдана гэдэг харамсалтай. Ийм нэгэн хэрэг 2006 онд гарч, Монголын нэгэн сайхан бүсгүй бусдын гарт амиа алдсан юм. Тодруулбал Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан. Энэ хэргийг Азила, Сирул нар сэжигтнээр татагдаж, ял сонссон ч давж заалдах шатны шүүх хурлын үеэр Азила  2014 онд батлан даалтад суллагдаж, Сирул гэгч нь батлан даалтын хугацаандаа Австрали руу оргон зайлсан байдаг. Гол нь энэ хэргийн захиалагч нь тухайн үеийн Малайзын ерөнхий сайд Нажиб Разак байсан гэдэг нь шуугиан тарьсан юм.

Тэгвэл түүнийг хөнөөсөн хэргийн сэжигтэн Азила Хадри өнгөрөгч 10 дугаар сард өгсөн мэдүүлгийг Малайзын өдөр тутмын сонин нийтэлсэн байна. Тэрбээр мэдүүлэгтээ “Ш.Алтантуяаг хөнөөх захиалгыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний улс төрийн холбоотон Абдул Разак Багинда нар өгсөн. Ингэхдээ түүнийг хөнөөх тэсрэх бөмбөгийг тусгай хүчний сангаас авч бидэнд өгсөн. Түүнийг дэлбэлсний дараа ч цогцосны үлдэгдлийг ч устгахыг хүссэн. Тэрхүү ажиллагааг цөөн тооны хэдэн хүмүүс мэдэж байгаа. Тэд бол Нажиб Разакын туслах байсан Муса Сафри мөн түүний найз Абдул Разак Багинда нар мөн цагдаагийн албан хаагч Сирул Азхар Умар нар юм. Алтантуяагийн талаар бидэнд “Тэр бол өөрийгөө жирэмсэн гэж худлаа ярьж байгаа, ухаантай царайлсан эмэгтэй” гэж хэлсэн. Аллагын дараа ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн гэж 300 сая рингитээр шагнасан. Ингэхдээ намайг улс орныхоо өмнө чухал үүрэг гүйцэтгэлээ гэдгийг онцлоод бүх зүйл сайхан болно гэдгийг удаа дараа батлан хэлж байсан” гэжээ. Харин энэхүү мэдэгдлийн дараа Малайзын цагдаагийн ерөнхий газар мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Бид энэ мэдүүлгийг олж үзээгүй байна. Бид мэдүүлгийн үнэн зөв эсэхийг шалгана” гэжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН