Алтайн өвөр говьд зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 30 тонн ус хуримтлуулах хөв байгуулж, гурван худагт нарны өргүүр суурилуулах ажлыг зохион байгуулсан тухай Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн захиргаанаас мэдээлэв.
Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг нь Монгол Улсдаа хамгийн том газар нутгийг хамарсан улсын тусгай хамгаалалттай газар нутаг бөгөөд төв Азийн нэн ховор амьтдын гол байршил нутаг болдог.
Энэхүү ажлын зөвлөхөөр Монгол Улсын усны зөвлөх инженер Л.Төвд, гүйцэтгэгчээр “Баялаг говь” ХХК нь ажилласан аж. Энэ ажилд Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэг үзүүлжээ.