9 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 13:14:25
Нүүр хуудас Мэдээ Амархүүтэй, Сандуйтай, Хятадтай, Өгзөгтөй, ҮХЦэцтэй өөр юу билээ дээ...

Амархүүтэй, Сандуйтай, Хятадтай, Өгзөгтөй, ҮХЦэцтэй өөр юу билээ дээ…

Долоо хоногийн онцлох үйл явдлын тойм:

Өглөө сэрэхэд л нэг сонин мэдээтэй угтдаг Монголчуудын алдаа оноо нь ч, амжилт бүтээл нь ч дуусахгүй. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд олон нийтийн анхаарлын төвд хэд хэдэн үйл явдал орлоо.

Тодруулбал, Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр хоёр жилийн ял авч, нэг шөнийн дотор 1000 компьютертэй хятад баригдаад, 800 Хятад нь Сандуйгийн шүүх хуралд дарагдаад, Сандуй нь Цэцийн шийдвэр даруулаад, Цэц нь ганц өгзгөнд нам цохиуллаа.

800 Хятадаа өнөөдөр албадан буцааж байна /2019-11-02/

Энэ сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан. Энэ үеэр 1000 компьютер, 10000 гар утас хураан авч, 90 орчим хятад иргэнээс орчуулагчийн тусламжтай мэдүүлэг аваад байгаа аж.

ТЕГ, ЦЕГ-ын дарга нар мэдээлэл өгөхдөө тэднийг санхүүгийн луйвар, залилан, хувийн мэдээлэл хулгайлсан хэрэгт холбогдуулан шалгаж буйгаа хэлсэн. Гэхдээ энэ хэргийн зохион байгуулалтад дөрвөн хятад, нэг монгол иргэн оролцсон гэх мэдээллийг тагнуулын байгууллагаас өгч байсан ч байцаалтын үеэр дахин хоёр монгол, гурван хятад иргэнийг холбогдуулан нэмж шалгахаар болсон гэх мэдээлэл байна.

Ц.Сандуй, А.Ганбаатар нар давж заалдана

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэж, шүүгдэгч тус бүрт нь дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан. Харин Ц.Сандуй, А.Ганбаатар нарын өмгөөлөгч давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа. Тэднийг 60 тэрбумын хэргээр ард түмэн андахгүй болсон ч энэ хэрэгт холбогдсон бусад хүмүүс ард нь үлдлээ гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна.

Дуучин Б.Амархүүд хоёр жилийн ял оноолоо

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү өөрийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдаж эхэлсэн. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр хоёр жилийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 28 хоногийг хасаж тооцох шүүхийн шийдвэр гаргасан. Шүүх хурлын үеэр Б.Амархүү гэмшиж байгаагаа илэрхийлж, нулимс дуслуулсан юм.

Цэц улс орныхоо эдийн засгийг хорлох шийдвэр гаргасан уу?

Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэгчээр сүүлийн үед үндсэн хуулийн цэцийн гаргаж буй шийдвэр хөх тэнгэрээсээ ч давах шинжтэй болжээ. Ялангуяа олон нийтийн анхаарлын төвд, улс орны эрх ашигтай холбоотой асуудалд цэцийн шийдвэр эсрэгээр гарч байгаа нь сонирхолтой. Үүний нэг нь Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгосон явдал. Энэ шийдвэр гарснаар улсын төсөвт жил бүр 1,3 их наядын хохирол гарч, Үндсэн хуулийн цэц улс орныхоо эдийн засгийг хорлосон явдал болж таарав.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож, улсын төсөвт төлнө гэж заасан байдаг. Гэтэл энэ хуулийн тодруулбал, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

Ингэснээр энэ хууль хүчингүй болж, иргэн, ААН ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх эрх зүйн зохицуулалт үгүй боллоо гэсэн үг юм.  Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ноцтой мэдээ” МАШ НОЦТОЙ МЭДЭЭ… Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та бүгдийн өнөөдөр гаргасан шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар авах боломжгүй болж төсвийн орлого ЖИЛ БҮР хамгийн багадаа 1.2 их наяд (1,287,000,000,000) төгрөгөөр буурахад хүрч байна.

Энэ шийдвэр гарснаар Монголын газрын хөрсөн доорх баялаг болох Ашигт малтмал АРД ТҮМНИЙ ӨМЧ биш компаниудын өмч болж байна. Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Цэцийн шийдвэрээр Ашигт малтмал бол уурхайн эздийн ӨМЧ боллоо, ард түмнийх биш, энэ бол тоглоом биш шүү. Арай ч дээ” хэмээн бичсэн байх юм.

ҮХЦ-ийн дарга “бэлгийн дарамт” үзүүлсэн хэргээр саатуулагдсан ч өгзөг барьсан хүн нь өөр болж таарав

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний Улаанбаатараас-Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан. Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон.

Тэрбээр 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн биед нь гар хүрч, дагалдан явсан А /42 настай/нь бас нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавих зэргээр “бэлгийн халдлага” хийсэн байна. Дуудлагыг авсан цагдаа нар онгоц буухыг хүлээж байгаад баривчилжээ. Солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас холбогдох хүмүүс очиж, Үндсэн хуулийн Цэцийн даргыг суллуулж авчээ. Гэхдээ Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласан ч цагдаагаас удахгүй дахин хэрэгт татаж байцаах юм байна.

Мөн бид энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл мэдээллийн албаны ажилтнаас тодруулахад “Ийм зүйл болоогүй. Хамт явсан хүнээс нь тодруулахад үгүйсгэсэн” гэсэн тайлбарыг өгсөн.

Харамсалтай энэ хэрэгт Одбаяр гэдэг хүний нэр гарахгүй олон улсад Монгол улсын Үндсэн хуулийн цэц гэж хэвлэл мэдээллээр нэг цацагдаад байна.

Гэхдээ өнгөрч буй долоо хоногт дан хар бараан мэдээ, үйл явдал өрнөсөн юм биш. Олипмийн эрхээ сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид маань авч, Харангынхан хамтлагаараа гавьяат болж, улс эх орондоо олон жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эрхмүүд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн шагналын хуртай сайхан долоо хоног өнгөрлөө дөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН