Нүүр хуудасМэдээАмерикийн кино театруудад  Монгол кино албан ёсоор гарч эхэллээ

Америкийн кино театруудад  Монгол кино албан ёсоор гарч эхэллээ

Монголын “Этгээд” уран сайхны кино АНУ-ын зах зээлд албан ёсоор нээлтээ хийж, сүлжээ кино театрын дэлгэцнээ гарч байгаа анхны монгол кино болж байна. Тодруулбал, Лос анжелос хотноо аравдугаар сарын 5-нд “Chinese” театрт холливуудын уран бүтээлчидтэй хамт албан ёсны нээлтээ хийж, аравдугаар сарын 6-наас тус хотын “Leammle” театрын дэлгэцнээ үзэгчдэд хүрч эхэлсэн.

Мөн аравдугаар сарын 11-нд АНУ-ын Чикаго хотод киноныхоо нээлтийг албан ёсоор хийж, аравдугаар сарын 12-ноос “AMC” сүлжээ театрын дэлгэцнээ монгол кино америкийн үзэгчдэд хүрч эхлээд байна. Улаан хивсний ёслолд кино багийн төлөөлөл болох ерөнхий найруулагч Б.Баатар, продюсер С.Ангараг, кино зохиолч Г.Бямбасүрэн, зураглаач А.Жаргалсайхан, жүжигчин Ч.Сэлэнгэ, Б.Бадамцэцэг болон АНУ-ын продюсингийн компани болох “Three flames pictures”-ийн продюсер Trevor Morgan Doyle, Б.Дөлгөөн нар кино багаа төлөөлөн оролцжээ.

    “Этгээд” уран сайхны киног олон улсын зах зээлд “Aberrance” нэрээр гаргаж буй бөгөөд дэлгэцийн бүтээлийг олон улсын зах зээлд борлуулах, түүнчлэн АНУ-д монгол кино нээлтээ хийхэд “Three flames pictures” компани томоохон үүрэг гүйцэтгэж байгаа аж.

    Монголын кино дэлхийн кино зах зээлийн төв цэг болох америкийн зах зээлд өндөр үнэлгээтэйгээр үзэгчдийн сонирхолыг татаж, кино театрт гаргах тодорхой шалгуурыг давж чадсан нь цаашид Монголын бусад уран бүтээлч өөрсдийн киног АНУ-ын зах зээлд борлуулдаг болохын анхны том алхам болж чадлаа. Дашрамд дурдахад, “Этгээд” уран сайхны киног 2024 оны нэгдүгээр сараас “Amazon prime”, “Hulu” зэрэг АНУ-н IPTV,  OTT үйлчилгээний платформууд дээр борлуулахаар болжээ.

    Найруулагч, зураглаач Б.Баатарын бүтээл, сэтгэхүйн триллер төрлийн тус кино нь одоогоор дараах амжилтыг үзүүлээд байна.

    • Oldenburg film festival -н “Зоримог шийдэлтэй кино” шагнал
    • Олон улсын Улаанбаатар кино наадмаас “Шилдэг кино” “Шилдэг найруулагч” шагнал
    • Зураглаачдын “Алмаз” наадмаас “Шилдэгийн шилдэг кино” шагнал
    • SXSW \South by Southwest\ наадмын “Дэлхийн шилдэг 8 аймшгийн кино” -г нэгээр шалгарч
    • Moscow international film festival, Overlook film festival, BIFFF2023 festival, Fantaspos film festival наадмуудад шалгаран оролцсон.
    • Мөн жил бүр АНУ-д болдог HorrorCon 2023-д оролцсон

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    ИХ УНШИГДСАН