БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ энэ долоо хоногт Вашингтон хотноо айлчилж, худалдааны хэлэлцээрт /нэгдүгээр үе шат/ гарын үсэг зурна гэж БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдэгджээ.
Түүний айлчлал энэ сарын 13-15-нд болно гэж яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн мэдэгдэлдээ дурдав.
Худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах үйл хэрэгт АНУ болон БНХАУ-ын хэлэлцэгчид нягт хамтран ажиллаж байна гэж тэрбээр мөн мэдэгдлээ.
Монцамэ