Нүүр хуудасМэдээӨрхийн дундаж орлого 1.4 сая болж нэмэгджээ

Өрхийн дундаж орлого 1.4 сая болж нэмэгджээ

Өрхийн нийгэм, эдийн судалгааг Үндэсний Статистикийн Хороо улирал бүр танилцуулдаг билээ. Хамгийн сүүлийн буюу 2019 оны гуравдугаар улирлын байдлаар өрхийн дундаж орлого 1.4 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 221.9 (19.0%) мянган төгрөгөөр өссөн байна.

Өрхийн орлогыг хот, хөдөөгөөр нь авч үзвэл, хотод 1.5 сая төгрөг, хөдөөд 1.2 сая төгрөг байгаа нь хотынхны орлого хөдөөгийнхөөс 232.2 (18.7%) мянган төгрөгөөр илүү байгааг харуулж байгаа юм.

График 1,  Өрхийн сарын дундаж орлого, хот, хөдөөгөөр, 2016-2019 оны 3 дугаар улирлаар,

Өрхийн сарын дундаж орлогыг бүсчилж үзвэл, Улаанбаатар хотод 2019 оны 3 дугаар улиралд өрхийн сарын дундаж орлого өмнөх оны мөн үеэс 243.8 (18.2%) мянган төгрөг, Зүүн бүсэд 302.0 (29.4%) мянган төгрөг, Хангайн бүсэд 276.3 (29.0%) мянган төгрөг, Төвийн бүсэд 149.3 (13.4%) мянган төгрөг, Баруун бүсэд 104.8 (9.8%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Орлого хамгийн бага аймгууд баруун бүст харьяалагдсаар байгаа юм.

График 2, Өрхийн сарын дундаж орлого, бүсээр, төгрөгөөр, 2019 оны 3 дугаар улирлаар,

Тэгвэл хотын өрхийн сарын дундаж мөнгөн орлогын гол эх үүсвэр нь цалин хөлсний орлого байхад хөдөөд цалин хөлс болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого голлож байна.

Хотын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлогод эзлэх цалин хөлсний орлого хөдөөгийнхөөс 35.2 пункт, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 3.6 пункт, бусад орлого 1.1 пунктээр их, харин тэтгэвэр, тэтгэмжийн орлого 1.9 пункт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 38.0 пунктээр бага байгаа юм.

График 3,  Өрхийн сарын дундаж мөнгөн орлогын бүтэц, хот, хөдөөгөөр, 2019 оны 3 дугаар улирлаар,

Хэдийгээр монгол өрхүүдийн сарын дундаж орлого нэмэгдэж 1.4 сая төгрөг болсон ч нийт өрхийн 53.5 хувь нь 1.1 сая хүртэл орлоготой байна.

42.6 хувь нь гэхэд сард 900 мянга хүртэл төгрөгийн өрхийн орлоготой байгаа бол үүн дотор 20 орчим хувь нь сарын 500 мянган төгрөг хүртэл орлоготой байгаа юм.

Өөрөөр хэлбэл, өрхийн дундаж орлого нэмэгдэж 1.4 сая болсон ч нийт өрхийн 50 гаруй хувь 1.1 сая хүртэл орлоготой байна.

График 4, Өрхийн бүлэглэлт, мөнгөн орлогоор, дүнд эзлэх хувь, хот, хөдөөгөөр, 2019 оны 3 дугаар улирлаар,

00

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН