Нүүр хуудасБусадАнх танилцсан бүсгүйгээ орондоо хэр болохыг мэдмээр байна уу?

Анх танилцсан бүсгүйгээ орондоо хэр болохыг мэдмээр байна уу?

Залуу та уулзаж байгаа эмэгтэйгээ хараад орондоо хэр бол гэж бодож байсан уу? Зүгээр бодолдоо төсөөлж, таахын оронд үйл хөдлөлийг нь сайтар ажиглаж хараад орондоо хэр болохыг нь мэдэж болно. Харин та бүхэндээ орондоо халуу шатсан бүсгүйчүүдийг хэрхэн таних тухай сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

1.Дарс уух дуртай

2009 онд Итали улсад хийгдсэн нэгэн судалгаагаар, өдөрт 2 хундага дарс уудаг бүсгүйчүүд орондоо тун ч халуухан байж чаддаг төдийгүй тун ч ялдамхан, тачаангуй болохыг олж тогтоожээ. Залуу та болзоонд урьсан бүсгүйгээ юу захиалж ууж байгааг анзаарахын зэрэгцээ хэр их дарс ууж байгааг нь ажиглаарай. Үүнээсээ түүнийг орондоо ямар болохыг тодорхойлох боломжтой.

2.Хэрхэн хошигнохыг мэддэг

Хошин шогийн мэдрэмж сайтай, юм бүхнийг хөгжилтэй болгож харж чаддаг охид бүсгүйчүүд нь таны бодож байгаагаас илүү орондоо халуухан байж чадна. Тэдний чөлөөт сэтгэхүй, хөгжилтэй байдал нь оронд ормогцоо халуухан болж хувиран, бүх л шөнийг мартагдашгүй өнгөрөөх болно.

3.Кофетой зайрмагт дуртай

Та ямар зайрмаг идэх дуртай вэ? Кофетой зайрмагт дуртай бүсгүйчүүд бусад бүсгүйчүүдтэй харьцуулахад илүү халуухан, өнөөдрөөрөө амьдардаг хүмүүс гэдгийг та мэдэх үү? Үүнийг 2013 онд судалгаагаар тогтоосон бөгөөд кофены үнэрт дурлагч бүсгүйчүүд илүү идэвхитэй сэрэл ихтэй байдаг аж.

4.Ухаалаг

2009 онд 20-65 насны 2000 гаруй бүсгүйчүүдийг судалгаанд хамруулж, IQ шалгаж үзсэн байна. Харин тэднийг IQ-ийг секс дур хүсэлтэй нь тулгаж, судалгааны үр дүнг гаргасан аж. Үүнээс үзэхэд өндөр IQ-тай буюу ухаалаг бүсгүйчүүд сексийн дур хүсэл нь их, илүү идэвхтэй байж чаддаг болохыг тогтоосон байна.

5.Хоолоо удаан иддэг

Хоолоо маш удаанаар, бага багаар иддэг бүсгүйчүүд орондоо тун ч халуухан, галзууруулах шахам байж чаддаг гэнэ. Залуу та болзоот бүсгүйнхээ гаргаж байгаа үйлдлийг ажиглаад л орондоо хэр болохыг нь мэдэж болно.

6.Юу идэхийг хүсч байгаагаа мэддэг

Бүсгүйчүүдийг орондоо хэр болохыг нь мэдэж болох нэгэн сонирхолтой арга бол ямар хоол сонгож байгааг нь анзаарах юм. Хэрвээ тухайн бүсгүй эргэлзэж тээнгэлзэх зүйлгүй нэг хараад л хоолоо сонгож, өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байвал, тэднийг орондоо ч мөн халуухан гэж таамаглаж болох аж.

7.Улс төрд сонирхолтой

2016 онд Америк улсад явуулсан судалгаагаар залуучууд улс төрд сонирхолтой бүсгүйчүүдтэй секс хийж, илүү их таашаалыг мэдэрсэн байдаг аж. Мөн залуучуудад тэдний улс төрийн тухай ярьж, үүндээ уусан шингэж байгаа нь таалагдаж, улам бүр амтлах хүслийг нь өдөөдөг байна.

8.Сайн бүжиглэдэг

Бүжгийн талбайг эзэгнэж, хүн бүхний харцыг булаах бүсгүйчүүд таны төсөөлж байсан шиг орондоо халуухан байж чадна. Урлагийн мэдрэмж өндөртэй хүмүүс бусадтай харьцуулахад орондоо сайн байдаг төдийгүй сонирхолтой байрлалууд туршиж, алмайруулна.

9.Нүцгэн байх дуртай

Хаана ч байсан эрх чөлөөтэй байхыг эрхэмлэж, аль болох нимгэн, тухтай байхыг хичээдэг бүсгүйчүүд орондоо таныг галзууруулж чадна. Энэ нь тэд өөрсдийнхөө бие галбирт сэтгэл хангалуун байгаагийн баталгаа бөгөөд сексийн үеэр ч үүнийгээ илүүтэй мэдэрч, биеэ сул тавьж, таашаалыг мэдрэх болно.

10.Зүүн буюу солгой гартай

Нийт хүн амын 12 хувь нь солгой гартай байдаг. Харин Дэлхийн Секс судлалын хүрээлэнгээс солгой гартай хүмүүсийн 86 хувь нь орондоо сайн байдаг болохыг тогтоосон байна. Харин баруун гартай хүмүүсийн ердөө 15 хувь нь бусдад таашаалыг мэдрүүлж, төгс байж чаддаг гэнэ.

11.Нүд рүү харж ярьдаг

Хэн нэгний нүд рүү ширтэх хүн бүрийн чадаад байдаг зүйл биш. Өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй мөн орондоо сайн бүсгүйчүүд эрчүүдийн нүд рүү цоо ширтэж, өөртөө татаж чаддаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН