Билгийн тооллын 18, АДЪЯА гараг. Намрын адаг хөх нохой сарын таван шар мэнгэтэй, улаагчин МОГОЙ өдөр.
Наран ургах шингэх: 07:19-17:55
Үс засуулбал: ЭДЭЭ АЛДАНА
Барилдлага: ТҮЛЭХИЙН барилдлагатай өдөр
Шүтэн барилдлага: ХУРЬЦАХУЙ
Суудал: УУЛ
Өдрийн сайн цаг нь луу, морь, хонь, гахай, үхэр цаг
Хол газар яваар одогсод БАРУУН ХОЙШ зүг рүү мөрөө гаргавал зохистой.
Тухайн өдөр ҮХЭР, ТАХИА жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН ба ГАХАЙ жилтнээ СӨРӨГ МУУ нөлөөтэй.
Мал чимхэх, элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчих, хатуу үйл үүсгэх, бурхны үйл, хувцас хийх, номд суралцах, морь мал номхруулах, байшингийн суурь тавих, нүүдэл хийх, эм тан хүртэх, өмч хөрөнгө хуваах, худаг засах, газар хагалах тариа ногоо тарих, морь уралдуулж эхлэх, мал номхруулж уналга эдэлгээнд сургах, азарга болон эцэг мал тавихад САЙН
Бэр авах, өгөх, их хэрэг бүтээхээр явах, наймаа хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл исгэх, оёж хатгах үйл, гүү барих, мал хөнгөлөх, мал ханах, засах, хумс тайрах тэргүүтэн гоо сайхны засалд МУУ