Хороодын Засаг дарга нарын шуурхай хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнгөндалай 2026 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын тухай, Даншиг наадам хүрээ цам зохион байгуулах бэлтгэл ажлын талаар соёл урлаг, биеийн тамир, спорт хариуцсан мэргэжилтэн Д.Занданшоо нар холбогдох мэдээллийг хүргэлээ.
Үүний дараагаар нийслэлийн Засаг даргын шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, хэрэгжилтийг хангахтай холбогдуулан хороодын Засаг дарга нарт зарим үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал :
-Аж ахуйн нэгж, байгууллагуудад өөрийн орчны 50 метр доторх нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулах, хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг эрчимжүүлэх;
– Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эвдрэлтэй байгаа явган хүний зам, талбайг засварлах ажлыг эрчимжүүлэх;
-Нийтийн эзэмшлийн явган зам, талбай, автобусны буудал зэрэг газарт зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах.
-Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хорооны цогцолбор байранд хийгдэх аж ахуйн, дулаан хангамжийн ажлын жагсаалтыг гаргах;
-Орон нутагт шүлхий өвчин гарсантай холбогдуулан мах худалдаалж буй томоохон цэгүүдэд хяналт шалгалтыг сайжруулахыг үүрэгдлээ.
Мөн хурлын үеэр хороодын Засаг дарга нарын зүгээс гэр хорооллын гудамж дундах авто замыг сайжруулж тэгшлэх, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн эвдрэл гэмтлийг засварлах, зарим гудамжны гэрэлтүүлгийг шилжүүлэх, ил задгай цахилгааны утас, эвдэрч мурийсан гэрэлтүүлгийн шонг засварлах шаардлага байгааг хэллээ. Дээрх асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, ажил арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.





