Нүүр хуудасМэдээНИТХ: Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг хуралдлаа

НИТХ: Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг хуралдлаа

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2026.06.19/ хуралдлаа. Хуралдаанд Нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, төлөөлөгч О.Зундуйдорж, Б.Золтуяа болон Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Халтар, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Нийслэлийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга нар болон бусад холбогдох албаныхан оролцлоо. Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII дугаар хуралдаанаар эхний хэлэлцүүлгийг хийгээд намын бүлгүүд рүү шилжүүлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэх эсэхийг хэлэлцлээ.

Нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат танилцуулсан. Тэрээр төсвийн тодотгол хийх болсон шалтгааныг,

Олон улсын геополитикийн нөхцөл байдлын арчилгаа зэрэг нийслэлийн сунөлөөгөөр нефт, шатахууны үнэ өсөж, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн урь үйлчилгээний зардалд нөлөөлж байна. Иймд үйлчилгээг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх,

Төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл болон он дамжин зарцуулагдах мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн бодит хэмжээ нь анхны төсөөллөөс өөрчлөгдсөн тул төсвийн орлого, санхүүжилтийн эх үүсвэрийн тооцооллыг бодит нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэх,

2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдол бууруулах арга хэмжээний хүрээнд 280 мянган тонн хагас коксон шахмал түлш, 150.0 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлэх шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэх, цаашлаад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг төсвөөс хасаж, төсвийн үр ашиг, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан гэж тайлбарлалаа.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт, өөрчлөлтийн төслөө

  • Газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 5 төсөл арга хэмжээ
  • Газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх 105 байршлын 216.22 га газрын төсөл арга хэмжээ
  • Нөхөн олговор олгох чиглэлээр 66 байршлын 3773 нэгж талбарын 344.02 га газрын төсөл арга хэмжээ гэсэн гурван агуулгаар танилцууллаа.

Нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгээс Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт, өөрчлөлтийн төслийн дотор зарим  асуудлыг тодруулсан тайлбарыг  АН-ын бүлгийн хурал руу бичгээр өгөхийг хүсээд, өнөөдөр хэлэлцсэн үндсэн гурван асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII дугаар хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН