Билгийн тооллын 25, САНЧИР гараг. Намрын адаг хөх нохой сарын долоон улаан хөх ХУЛГАНА өдөр.
Наран ургах шингэх: 07:30-17:42
Үс засуулбал: НҮД БҮРЭЛЗЭНЭ
Барилдлага: АРИВДАХЫН барилдлагатай өдөр
Шүтэн барилдлага: МУНХРАХУЙ
Суудал: УС
Жэдзий од: 9
Өдрийн сайн цаг нь туулай, морь, бич, тахиа, хулгана, үхэр цаг
Хол газар яваар одогсод ЗҮҮН зүг рүү мөрөө гаргавал зохистой.
Тухайн өдөр ҮХЭР, БАР, ТУУЛАЙ жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН
Идээ, хувцас олох, худалдаа наймаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө талбих, эдийн тэнгэр тахих, бурхан, лус тахих, мөндөр буулгах, төмөр урлах, буян хишиг дэлгэрэх, нүүдэл хийх, эм тан хүртэх, өмч хөрөнгө хуваах, авлага авц нэхэх, газар шороо хөндөх, худаг малтах, газар хагалах, тариа ногоо тарих, малын хашаа хороо барих, мал номхруулж уналга эдэлгээнд сургах, муур нохой худалдан авах, азарга болон эцэг мал тавих, хумс тайрах тэргүүтэн гоо сайхны засалд САЙН
Сүм суварга барих, хүүрийн газар эргэх, чуулган үймэх, бэр өгөх, авах, их гол мөрөн гатлах, загас барих, тангараг тавих, суваг шуудуу малтах, хүнийг ханаж, төөнөх, арилжаа наймаа хийх, замд гарах өдөр сонгох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл исгэх, оёж хатгах үйл хийх, морь уралдуулах, гүү барих, мал хөнгөлөх, үс болон хэрэггүй зүйл шатаахад МУУ