16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 07:39:27
Нүүр хуудасМэдээ"Ард" койн Ахин өсөх үү?

“Ард” койн Ахин өсөх үү?

Ард койн олон улсын криптовалютын томоохон биржүүдийн нэг нь Bittrex дээр өнгөрсөн шөнөөс эхлэн арилжаалагдаж эхлэв.

Үүнийг “Ард санхүүгийн нэгдэл” болоод Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн үйл явдал ГЭЖ Ч.Ганхуяг цохон тэмдэглэв.

Дэлхийн шилдэг биржүүдийн нэг, АНУ-д үүсгэн байгуулагдсан Bittrex Global бирж дээр 90 гаруй улсын 250 төрлийн койн болон токенууд арилжаалагддаг байна.

Ард койн дэлхийн зах зээл дээр арилжаалагдах сургаар үнэ нь огцом өсч өчигдөр хамгийн дээд үнэ 475 болов.

Bittrex Global бирж дээр арилжаалагдаж эхлэхтэй зэрэгцээд энэ үнийг огцом өснө гэж тооцоолсон иргэд маш ихээр ард койныг худалдан авсан юм. Харин энэ үед Ард санхүүгийн нэгдлийн захирал юуг сануулж байв.

-Ард койн авсан хүмүүст хандаж та юу хэлэх вэ. Олон улсын томоохон бирж дээр гарч байгаа мэдээлэлтэй холбогдуулан амралтын өдрүүдэд ханш нь огцом өслөө шүү дээ?

-Дахиад хэлье. Байгаа боломжоороо л ав, аваад дар. Хүлээ. Тэвчээртэй байгаарай. Март. Түүнээс амьдралаараа дэнчин тавиад оролцож болохгүй. Зээл аваад эсвэл байраа зараад, богино хугацааны огцом өсөлтөөс өндөр ашиг нэг удаа, нэг дор цөм хийх гээд орох нь өөрөө эрсдэлтэй алхам. Дунд болон урт хугацааны өгөөж, өсөлтийг илүүд үзээрэй. Ханш байнга л хэлбэлзэж байна.

                                                          ҮНЭ ХЭРХЭХ ВЭ?

Дөнгөж өчигдөр л 500 дөхөж байсан Ардкойны ханш унасаар өнөөдөр 280-290 хооронд хэлбэлзэж байна.

Цаашид үнэ өсөх нь үү? олон улсын худалдаан дээр гараад үнээ хэд нугална гэсэн хүлээлттэй орсон хүмүүсийн хөрөнгө талаар болох уу гэдэг асуулт одоо олны дунд байна.

Тэгвэл олонд форекс гэж танигдсан О.Мөнхжин аваад хадгал гэдгийг дахин сануулсаар байсан. Үнэ нь унасан ч сандрах биш харин авсан койноо хадгал гэж зөвлөсөөр байгаа.

Өөрийн цахим хуудсаараа дамжуулан койны арилжаа, зах зээл дээр хэрхэн ажиллах талаар мэдээллийг тогтмол өгдөг тэрбээр энэ удаа ч Ардын Ч.Ганхуягтай нэг ижил санааг дахин давтав.

Ард койн 1000 хүрнэ. Гэхдээ би өнөөдөр хүрнэ гэж хэлээгүй. Хямд байхад нь авсан хүмүүс нь хадгал. Би хямд байхад ав гэсэн болохоос 400 төгрөгтэй байхад нь ав гэж хэлээгүй шүү.

No description available.

АВААД ХАДГАЛ ГЭДЭГ ЗҮГЭЭР Ч НЭГ ҮГ БИШ БОЛОЛТОЙ

Ард санхүүгийн нэгдэл “Аваад дар” гэх уриаг гаргасан байдаг. Энэ нь таны цуглуулсан ард койн урт хугацаандаа ашиг өгнө гэсэн үг.

Ард койн цаашид өснө гэдгийн өөр нэгэн баталгаа нь “ардкойн нь 5.3 тэрбум ширхэг үйлдвэрлэгдсэн хязгаарлагдмал бүтээгдэхүүн” гэж байгаа. Үнэ хэрхэх вэ гэдгийн гол зангилаа энэ. Үнэ цаашид өснө. Учир нь тоо ширхэг нь хязгаарлагдмал учраас. Биткойн гэхэд дэлхий дээр 21 сая ширхэг үйлдвэрлэгдсэн хязгаарлагдмал бүтээгдэхүүн. Тийм учраас өнөөдөр дэлхийн алдартай компаниуд биткойн худалдан авч, үнэ ханш нь хэдэн мянган ам.доллараар хэмжигдсээр байна. Үүний адил ардкойн хязгаарлагдмал учир үнэ цэнэтэй гэсэн мэдээллийг ч мэргэжилтнүүд өгч байна.

Тиймээс “аваад дар”.

Ямартаа ч Ард койн гадаадад гарна гэж юу байх вэ хэмээж байсан үл итгэлийг дарж дэлхийн бирж дээр борлуулагдаж эхэллээ.

Харин одоо хүлээх нь иргэн таны тэвчээрийн асуудал болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН