Нүүр хуудасМэдээАрменийн нийслэл Ереван хотын томоохон захад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас хоёр хүний...

Арменийн нийслэл Ереван хотын томоохон захад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас хоёр хүний амь үрэгдэж, 60 орчим хүн шархаджээ.

Ням гарагт Арменийн нийслэл Ереван хотын томоохон захад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас хоёр хүний амь үрэгдэж, 60 орчим хүн шархаджээ.

Сурмалу захад оршдог салютын агуулахад гал гарснаас уг дэлбэрэлт болсон байна. Арменийн онцгой байдлын сайд Армен Памбукчяны мэдээлснээр ард иргэдээс дэлбэрэлтийн дараа ойр төрлийн хүмүүсээ олохгүй байгаа тухай 20 дуудлага ирсэн гэнэ. Нурангийн дор дарагдсан хүмүүсийг аврах ажил үргэлжилж байгаа ба хохирлын тоо цаашид өсөх магадлал өндөр байна.

Сурмалу зах нь Ереван хотын төвөөс өмнө зүгт 2 км зайтай оршдог, хямд үнэ, арвин сонголттой бараагаараа алдартай юм.

Салютын агуулахад гал гарах болсон шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.

Эх сурвалж: Associated Press

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН