Архангай аймгийн төрийн бус байгууллагууд хамтран “Их хаадын нутаг” шинэ жилийн цэнгүүнээ 12 дугаар сарын 9-нд зохион байгуулахаар болжээ. 100 жилийнхээ их ойг угтан аймаг орон нутгаа хөгжүүлэх чамгүй олон бүтээн байгуулалтыг санаачлан хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, алдар гавьяатнуудаа урамшуулах, цаашид хийх хэрэгжүүлэх ажлаа танилцуулах тус арга хэмжээг “Хангайнханклуб”, “Архангайаймгийннутгийнзөвлөл”, “Ub one” клуб, “Тайхар” нэгдэл, “Архангайнхан” клуб зэрэг 10-аад төрийн бус байгууллага хамтран тэмдэглэх юм. Дашрамд дурдахад шинэ жилийн цэнгүүний улс төр, нийгмийн салбараас шилдгийн шилдгээр тодорсон аймгийнхаа уугуул гавьяатандаа “Тэнгэрийн суварга” цом болон Ланд-300 автомашинаар урамшуулах болсон байна.