Нүүр хуудасБусадАстразенека вакцины ээлжит 50,400 тунг хүлээн авлаа

Астразенека вакцины ээлжит 50,400 тунг хүлээн авлаа

Манай улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд ковид-19 цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу Астразенека вакцины ээлжит 50,400 тунг өчигдөр хүлээн авчээ.

Вакциныг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчирсан ба тус онгоц өчигдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өчигдөр орой 21:00 цагийн үед газардсан юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “БНХАУ-ын Синофарм компаниас verocell вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900,000 тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна” хэмээ мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН