Нүүр хуудасМэдээАТГ: Гэмт хэргийн шинжтэй 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээлээ

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 6 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 933 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 32 хэргийг шүүхэд шилжүүлэх, 28 хэргийг хаах, 9 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 861 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 8 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН