Нүүр хуудасНийгэмАТГ: ХААИС-ийн оюутнуудад сургалт зохион байгуулав

АТГ: ХААИС-ийн оюутнуудад сургалт зохион байгуулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Хөдөө аж ахуйн их сургуулийн бүрэлдэхүүн зургаан сургуулийн нийт 300 гаруй оюутанд сургалт зохион байгуулав.

Сургалтыг “Авлига, авлигын хор хөнөөл, шалтгаан нөхцөл”, “Шударга ёс” сэдвээр шударга ёсны судалгаа, бодит баримт мэдээлэл зэргийг жишээ болгон сонгон авч, харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгууллаа.

Оюутнууд шударга байдлын түвшинг нэмэгдүүлэх, сургуулийн орчинд шударга ёсны үзэл санаа, соёлыг түгээн дэлгэрүүлэх, авлигын хор хөнөөлийг ойлгох, жигших үзлийг бий болгож, авлигын эсрэг өөрсдийн дуу хоолойг хүргэхэд зөвлөмж өгсөн, үр дүнтэй сургалт болсныг дүгнэн, өөрсдийн санал бодлоо илэрхийлэв.

Мөн Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байгаа “Нэгдье…” аянд ХААИС-ийн оюутнууд нэгдэж, аяны хүрээнд сургуулийн удирдлагын зүгээс оюутны идэвх, санаачилга, үйл ажиллагааг өргөжүүлж, оюутан залуусын дунд төдийгүй нийгэмд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, түгээхэд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор “Шударга ёсны клуб”-ийг сургууль дээрээ байгуулан ажиллахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН