Нүүр хуудасМэдээАТГ: Хүлээн авсан өргөдлийн 82 хувь нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай...

АТГ: Хүлээн авсан өргөдлийн 82 хувь нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 2 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. 

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 82 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 197 дуудлага хүлээн авчээ. 

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-ний 2022 оны судалгааны ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН