Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.01.23/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа.
Тус хуулинд тусгасан зээлийн хэлэлцээрийн эх үүсвэрээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын багц ажил болон бусад ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх юм.