“Mongolia Mining-2025” үзэсгэлэнд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгчид, хайгуул, олборлолтын компаниуд, уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэгчид, уул уурхайн төсөлд хөрөнгө оруулагч болон банк санхүүгийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулдаг Монголын уул уурхайн салбарын томоохон арга хэмжээний нэг юм.

Үзэсгэлэнд нийт 250 гаруй дотоод, гадаад байгууллагууд оролцож байгаа бөгөөд үүнд Монголын шилдэг ханган нийлүүлэгчид, БНХАУ, Канад, Австрали, АНУ, ОХУ, Турк, Герман зэрэг 20 гаруй орны төлөөлөл багтаж байна.

Үзэсгэлэн 2025 оны 04 дүгээр сарын 17-19-нд 3 өдрийн турш Буянт-Ухаа спорт ордонд үргэлжилнэ.
