Нүүр хуудасМэдээБага насны хүүхдүүд бие даан замын хөдөлгөөнд оролцох, гэмтэж бэртэх байдал буурахгүй...

Бага насны хүүхдүүд бие даан замын хөдөлгөөнд оролцох, гэмтэж бэртэх байдал буурахгүй байна

2022.03.26-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 508 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 384 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 6 нийслэлд, 12 орон нутагт бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 6 осол бүртгэгдэж,6 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  2 хүн гэмтсэн.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 5 хүүхэд гэмтсэний 2 явган зорчигч, 3 зорчигч байна. Насны хувьд 2-10 хүртэлх насны хүүхдүүд байна.

Эцэг, эхийн хараа хяналтад 100 хувь байх хүүхдүүд бие даан хөдөлгөөнд оролцсоны улмаас гэмтэж бэртэх байдал буурахгүй байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 206 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 167, орон нутагт 39 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН