Нүүр хуудасМэдээБадминтоны 8 дасгалжуулагч олон улсад багшлах эрхтэй болно

Бадминтоны 8 дасгалжуулагч олон улсад багшлах эрхтэй болно

 ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн бадминтоны холбооноос зохион байгуулсан дасгалжуулагчдын мэдлэг, чадварыг нэмэх үндэсний семинар Улаанбаатар хотноо 7 хоног үргэлжилж өндөрлөв.

Сургалт семинарыг Азийн бадминтоны холбооны хөгжил хариуцсан захирал, сургагч багш, Малайз улсын иргэн Самбентан Сиваперумал удирдан явуулсан бөгөөд 6 аймаг, 4 дүүрэг болон пара бадминтоны холбооны төлөөлөл болсон 24 дасгалжуулагч хамрагдав.

Онол, практик хосолсон сургалтын сүүлийн 2 хоногт оролцогчдоос ур чадвар болон мэдлэгийн шалгалт авсан бөгөөд тэднээс хамгийн өндөр оноо авсан 8 дасгалжуулагч олон улсад багшлах эрхийн лицензтэй болох юм.

Өмнө нь Монголын бадминтоны 5 дасгалжуулагч олон улсад багшлах эрхийн лиценз авч байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН